УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Хөгжлийн банкны зээлийн 61 хувийг төлжээ 

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Хөгжлийн банкны зээлийн 61 хувийг төлжээ 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Хөгжлийн банкны зээлийн 61 хувийг төлжээ 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Дорноговь аймагт ажиллах үеэрээ өчигдөр /2018.10.16/  Монцемент үйлдвэрийн үйл ажиллагаатай  танилцсан юм.

"Монцемент" үйлдвэр хоногт 1750 тонн буюу жилд  1 сая тонн цемент үйлдвэрлэдэг аж. Цементийн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадал бүхий дэлхийн хамгийн орчин үеийн дэвшилтэд, эко технологиудыг нэвтрүүлэн хуурай аргаа цементийн үйлдвэрлэдэг.

Тус үйлдвэрээс нь  технологийн шинэ ололт бүхий 5 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцыг барьсан нь үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, түлш эрчим хүчний хэмнэлт бий болгох тал дээр Монголдоо анхдагч болж чаджээ.

"Монцемент"  үйлдвэрийн усны хэрэглээ нойтон аргын технологиос тав дахин бага, эрчим хүчний зарцуулалт 30 хувиар бага юм байна. Энэ хэрээр түлш зарцуулалт хоёр дахин бага гэдгийг инженерүүд нь хэлж байлаа.  Мөн үйлдвэрийнхээ болон ахуйн хаягдал усны 90 хувийг дахин цэвэршүүлж тоног төхөөрөмжийн хөргөлт болон зам талбайн усалгаа, ногоон байгууламжийн усалгаандаа ашигладаг аж.

Нийт ажилчдын 60 хувь нь 28 хүртэлх насны залуус эзэлдэг.

Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт шууд 500 гаруй ажлын байр шинээр бий болгож Дорноговь аймгийн Өргөн сумын залуучуудыг ажлын байраар хангаж шууд бусаар 3000 орчим ажлын байр бий болгосон байна. Мөн нийгмийн хариуцлагын  хүрээнд хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийн өргөтгөл, төмөр замын өртөөний өргөтгөл зэргийг Өргөн суманд байгуулжээ.

"Монцемент" үйлдвэр  2015 оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 650 мянган тонн европ стандартын цемент үйлдвэрлэж дотоодын зах зээлийн 40 орчим хувийг ханган нийлүүлжээ.

Тухайлбал, өндөр даацын зам, гүүр, төмөр замын дэр бетон, эрчим хүчний тулгуур баганад хэрэглэгдэх PC 52,5 маркийн цементийн хэрэглээг 100 хувь;

  • Замын суурь бетон, өрлөг шавардлагад хэрэглэгдэх CPC 32,5 маркийн цементийн хэрэглээг 100 хувь;
  • Барилга байгууламжийн цутгалт, ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд хэрэглэгдэх ОРС 42,5 маркийн цементийн хэрэглээний 35-45 хувийг тус тус дангаараа хангаж байна.

"Монцемент" төслийг хэрэгжүүлэгч "Монполимет" групп нь 2014-2015онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 65 сая доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 24,5 хувийн санхүүжилт авснаас өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон хүүгийн төлбөрт 48,5 сая доллар буюу 61 хувийг нь хугацаанаас нь өмнө эргүүлэн төлсөн аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж