Ньюс хөтөч: Эмэгтэйчүүдийн Холбооны шинэ удирдлага мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Эмэгтэйчүүдийн Холбооны шинэ удирдлага мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Эмэгтэйчүүдийн Холбооны шинэ удирдлага мэдээлэл хийнэ

09:00

  • Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн Novotel зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.Энэхүү зөвлөгөөн нь Монгол соёлын өвийг цогц байдлаар анх авч үзэж байгаагаараа урьд өмнө хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдээс онцлог юм.
  • Хэнтий аймгийн 42-р тойргийн иргэд сонгогчид УИХ-ын нөхөн сонгууль явуулж иргэдийн сонгох эрхийг бүдүүлгээр зөрчсөнийг эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцэд 3500 сонгогчийн гарын үсэг бүхий өргөдөл гаргасныг гардуулна.
  • ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн хэл засалч, профессор Светлана Юрьевна "Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй" сэдэвт семинарыг МУБИС-ын 1-р байранд зохион байгуулна.

09:30

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар, дархлаажуулалт болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад өөрийгөө болон хүүхдээ хамруулах үүргээ биелүүлээгүй иргэнд Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл хүлээлгэж байгаа нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцэнэ.

10:00

  • Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгыг засварлаж, худалдаанд гаргаж байсантай холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийнэ.
  • Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал НЗДТГ-ын А танхимд болно. Хурлаар II ээлжийн цэрэг татлага, Цэрэг татлагын бэлтгэл ажил, Цэргийн насны залуусын эрүүлжилтийн талаар мэдээлэл өгөх юм.

11:00

Хууль зүйн үндэсний хүрээлэн,Хууль зүйн тусалцааны төв Монголын Хуульчдын холбоо, Нотариатын танхим, Иргэний оролцоо төслийн хамтарсан нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр шинээр гарсан хуулийн танилцуулга, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, нотариатын үйлчилгээ, зөвлөгөө үзүүлэх, Хууль зүйн номын худалдаа зохион байгуулагдана.

11:30

МN мэдээллийн төвд Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 26-28 өдрүүдэд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Монголын Гимнастикийн холбооноос мэдээлэл хийнэ.

12:00

  • МN мэдээллийн төвд Ноён уулаа аврах хөдөлгөөнөөс Сентерра Гоулдын талаар мэдээлэл хийнэ.
  • Газар чөлөөлөлт, явган хүний зам талбай чөлөөлж байгаа ажилтай холбогдуулан Газрын албанаас Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13:00

Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны шинэ удирдлага мэдээлэл хийнэ. Уг арга хэмжээ Ус сувгийн удирдах газрын зэргэлдээх Оршил барилгын 6-р давхарт байрлах МЭX-ны байранд болно.

14:00

  • Мал эмнэлэг, биотехнологийн чиглэлийн залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах “Нармандах сан”-гийн нэрэмжит эрдэм шинжилгээний тавдугаар бага хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралдааны танхимд болно.
  • Өнөөдөр 9 дүүргийн хэмжээнд 6 сарын хугацаанд үргэлжилсэн иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд зохион байгуулагдсан МАНАЙ ХОРОО МИНИЙ ГУДАМЖ аяны шилдэгийг тодруулах арга хэмжээ өнөөдөр Монголын хүүхдийн ордны хурлын танхимд болно

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж