Монгол Улсын Ерөнхийлөгч МҮОНТ-ээр чөлөөт ярилцлага хийсний маргааш нь /2018.10.17/ бөөн дуулиан дэгдэв. Нэвтрүүлэг эхлэхийн өмнөх өдрүүдэд “цензурт өртөн цуцлагдах болов уу” гэж байсан бол нэвтрүүлгийн дараа яагаад чанарын шаардлага хангахгүй нэвтрүүлэг цацагдав гэдгээр маргаан өрнөлөө. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цахим хуудаснаа “Өчигдрийн МҮОНТ-ээр гарах байсан зөв бичлэг нь энэ. Ямар зорилгоор интершумтай буруу бичлэг тавьсан болохыг тодруулж буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар МҮОНТ-ийн Удирдах зөвлөлд хандана” гэж мэдэгдсэн. Мөн тус телевизийн сэтгүүлч А.Бүрэнбаатар төдөлгүй “дууны балансыг засч дахин нэвтрүүлэхээр болсон” талаар мэдээлж Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүний Тамгын газар, ХМОНХХ, зөвлөхүүдээс байгууллагынхаа баг, хамт олны өмнөөс хүлцэл өчсөн юм. Үзэгчид дуугүй л байв. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчийн хүлцэл өчсөн жиргээний хариуд “Чиний хариуцлага биш л дээ. Нэвтрүүлэхэд бэлэн болсон алдаагүй бичлэгийг хэн солив гэдэг л асуулт байна” гэсэн нь гайхшируулж орхилоо.
Тэгэхээр яасан байх нь вэ. Холбогдох хүмүүс тал, талаасаа чанарыг нь шалгаад бэлэн болгосон Ерөнхийлөгчийн ярилцлагын нэвтрүүлэг “террорт” өртсөн байх нь, тийм үү. Хэн ийм “хорлон сүйтгэх” ажиллагаа хийсэн байж таарах вэ. МАН-ын эрх барьж буй үеийн, төрийн мэдлийн телевизээр цацагдах байсан учраас МАН-ынхан буруутай, эсвэл тус телевизийн удирдлага намчирхаад байгууллагынхаа нэр хүндийг, сэтгүүлчийнхээ хөдөлмөрийг ч бодохгүй нэвтрүүлэгт халдана гэж үү. Тун ойлгомжгүй, олон үзүүртэй асуудал болоод явчихлаа.
Гэтэл өчигдөр /2018.10.17/ орой 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт өмнөх өдөр нь “Яасан муухай сайд вэ” гэтэл балбуулсан, бүр “Аль улсын Сангийн сайд вэ” хэмээн хэлүүлсэн Ч.Хүрэлбаатар оролцож ирэх оны Төсвийн тухай хууль болон асуудал дагуулсан “Увсын төсөв”-ийн талаар “тайлбарлалаа”. Ерөнхийлөгч төсөвт өртөг болон санхүүжилтийн хэмжээг мэдсээр байж “муухай харагдуулахын тулд” хольж хутган тайлбарласан гэж байна. Тэрбээр Монгол Улс 360 сумтай. 2013-2016 онд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан гэдэг хоёрхон суманд 32 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн гэдгийг “гаргаж ирэв”. Үүнийгээ “Ес зүй яривал үүнийг бас ярих ёстой. Хүн өөрийнхөө ёс зүйгүй байдлыг хэлдэггүй мөртлөө бусдыг шүүгээд байх шаардлагагүй шүү дээ” хэмээн илэрхийлсэн. Түүгээр ч барахгүй “Би Баянхонгор аймгийн хоёрхон суманд 32 тэрбум төгрөг зарцуулж байсан минь буруу байжээ” гэж хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн шүү.
Харин төсөв хэмнэх санаачилгынх нь тухайд “Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэмнэх саналыг бол хүлээж авалгүй яахав. Гэтэл эсрэгээрээ Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын зардлаас 660 сая төгрөг хасчихлаа” гэсэн авцалдаагүй зүйл ярилаа гэж шүүмжилж байна. Тэрбээр Ерөнхийлөгч төсвийн ерөнхийлөн захиран зарцуулагчийн хувьд санал тавьж болно. Ингэхдээ өөрийн эрх мэдэл дэх шүүхээс, прокуророос, Тамгын газрынхаа зардлаас төдийг хасъя гэсэн хасалт хийх тодорхой санал оруулж ирэх ёстой байсан. Түүнээс биш ярих бол амархан” гэв. Хүүхдийн мөнгөний тухайд нийт хүүхдийн 60 хувь нь хүүхдийн мөнгө авдаг байсныг 80 хувьд болгосон. Дээрх 80 хувь буюу нийт 918 мянган хүүхдээс 28 мянган хүүхэд нь “хүүхдийн мөнгөө” огт авдаггүй. Хүсэлт гаргаагүй, хүүхдийн мөнгө авахгүй гээд байхад нь заавал өгөх албагүй шүү дээ гэв.
Сангийн сайд энэ ярилцлагаараа “Гэрээндээ 68 ам.доллар гэж үнэ заачихаад цаашаа өндөр үнээр нийлүүлдэг хулгайтай тэмцэнэ”. “Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспорт муу байсан. Үүний нэг шалтгаан нь Ерөнхийлөгч сонгуулийн үеэр БНХАУ-тай холбоотой таагүй зүйл гаргасантай холбоотой. Тэр үеийнх шиг 34 тонноор бодоход бид жилдээ 42 сая тонн нүүрс гаргах боломжтой гэж үзэж байгаа” гэсэн сонирхолтой байр сууриудыг илэрхийлсэн юм.
Үнэндээ Сангийн сайдын одоо туулж яваа зам бартаа ихтэй. Бартаа ихтэй хэдий ч амаргүй зорилтуудыг өмнөө тавьж даван туулж байгааг нь бас үнэлүүштэй билээ. Тухайлбал, Сангийн сайдын ажлыг хүлээн аваад ажилтайгаа танилцахад татвар төлөгчдийн мөнгийг арилжааны банкууд дээр байршуулчихаад Сангийн яам тодорхой хуваариар хоёр долоо хоног тутамд үнэт цаас гаргаж, өөрөөр хэлбэл өөрсдийнхөө мөнгийг өндөр хүүтэйгээр зээлж авдаг байсан. Тиймээс тэр бүх мөнгийг Төрийн санд татаж авсан. Тэгэнгүүт мөнгө зээлж авах шаардлагагүй болсон. Дараагийн асуудал нь Засгийн газрын авсан гадаадын зээлүүд мөн л арилжааны банкууд дээр байршиж байсан. Шинэ нисэх буудал л гэхэд 200-гаад сая ам.долларын санхүүжилт хийх байсан боловч одоо 600 гаруй сая ам.долларын санхүүжилт шаардлагатай болсон. Гэхдээ арилжааны банкных шиг жилийн 18 хувийн хүүтэй зээл биш 30, 40 жилийн хугацаатай, 0.2 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл учраас төсөвт, эдийн засагт дарамт учруулдаггүй гэж ярилаа. Энэ бүхнийг хийхэд амар байгаагүй, алхам тутамдаа улс төрийн зөрчилтэй тулгарч байсан гэдгийг ч тэрбээр хүлээн зөвшөөрсөн юм. Мөн 2016 оны төсвийн алдагдал 4.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 17.5 хувьтай тэнцэж байсан. Би 1.9 их наядын алдагдлыг зээл авахгүйгээр санхүүжүүлнэ гэдгээ хэлчихсэн гэдгээ дахин мэдэгдэв.
Ийнхүү “Цэнхэр дэлгэц”-ийн дуэль хоёр өдөр үргэлжлэхдээ улс төрийн хөшигний цаадах зөрчлийн нэгээхэн үзэгдлийг дэлгээд орхив. Хоёр ярилцлагын аль нь ард иргэдэд илүү сонирхолтой, цаг үеэ олсон, хэрэгтэй мэдээллийг нь өгснийг үзэгчид шүүх биз ээ.
зүч 2018-10-17 66.181.160.40
Ерөнхийлөгч Засгийн газар, УИХ-г тараах мэдэлгүй юм бол ийм ерөнхийылөгч байх шаардлага алга. Уул нь ЕрөнхиыйлөгчУИХ/ Улсын их хулгайчдыг/ тараах, Засгийын газрыг огцруулах эрхтэй байвал зүгээр юм Бэлэгдлийн чанартай ийм ерөнхийлөгч хэрэг алга
Зочин жирийн иргэн 2018-10-17 202.9.42.16
Улс орон хямралтай байх энэ үед юун их хурал тарах вэ эхлээд ерөнхийлөгч өөрөө огцор гараад хийсэн юмгүй бусдад буруугаа чихээд болж үз.Ард түмэн тоглоос биш шүү.Монголчууд дэндүү ялагдаж та нарт ялагдаж байна.Ард түмнээр бүү тоглоод бай.Шударга юм бол та ч өөрөө огцор хэн нь ард түмэнд хэрэггүй
Зочин 2018-10-17 202.70.46.20
Ийм мулгуу, мэдлэг муутай, жалга довны сэтгэлгээтэй хүн гэдгээ Ерөнхийлөгч Жонхуу гуай батлах шив дээ
Зочин 2018-10-17 183.177.106.66
Yag odoo sangiin saidiin ajliin Hurelbaatraas uur hen hiij chadah ym? ENE HUN SAIN AJILLAJ BGA.
Зочин 2018-10-17 66.181.176.250
Buhel buten ulsih ni yerunhilugch hamgiin tom televizeer medegdel higed ard tumnese tuslamj demjleg hussen nevtruuleg hiisen bhad hevlel medeelel deer buren ehere baig gehed hagas hugas ch yum alga yadaj hisen laiv ni hurtel undesni televizin saitad ni baidaggui usgagdtsan . IIM BAIJ BOLOHGUIEE. DOOR NI orj bga setgegdeluud ni dandaa mulsang ni orulad bgamu hasha yum mash engin oilgomjtoi bhad buh mulna gj bmargui yum
Зочин 2018-10-17 66.181.187.86
benzin bas dollariin une oschihson bhad ta nar ediin zasag saijirsan gedeg hurelbaatariin ugend itgeel suuna uu. ur nemeed tavichihsan, zardalaa nemchihsen dampuu l bn da.
Зочин 2018-10-17 202.131.227.56
увс ад тэр мөнгийг нь өгөөд тусад нь улс болгоод гарга.Тэгээд яахыг нь харьяаа
Зочин 2018-10-17 37.170.28.92
Хэвлэл мэдээлэл шүүх засаг цагдаа бүгд дампуурчээ ядаж энэ сэтгүүлч нар ард түмнийхээ монголынхоо төлөө дугарч чадахгүй бүгд дээрээс томилсон пялдаг нар сангийн сайд бол хууль зөрчсөн эх нутгаа зарсан этгээд энэ төр эрүүжсэн цагт дээлээ нөмрөх эба мэео нэг тэргэны дугуй…
Зочин 2018-10-17 122.201.19.99
Женко хүрлээд бүү саад болоо сонгуулиар увс аймагт маш их мөнгө цацсан тэр мөнгөө гаргаж авч байгаа санаатай юм намынхаа үүрэг даалгаварыг их сайн гүцэтгэсэн 60-тэрбумаач бас төлнө
Зочин 2018-10-17 202.72.245.202
ТЭР ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙСАН ЮМ ЧИНЬ БИ ХУУЛЬ ЗӨРЧИХӨД ЯАДАГ ЮМ БЭ ГЭЭД УЛАЙН ЦАЙН ХЭЛЧИХЖЭЭ ЗӨВХӨН ЭНЭ Л ТҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ ХАНГАЛТТАЙ ШАЛТГААН ШҮҮ ДЭЭ ДААНЧ МАНАЙД ХУУЛЬ ХЭРЭГЖИХ БИШ ДЭЭ
aaaa 2018-10-17 66.181.160.118
eniig bichsen durak hurelbaatariin b*** doloodog n**** bna ooo
Монгол 2018-10-17 150.129.141.246
Хүрэлбаатар Баянхонгортой барьцаж нутаг нугийн үзэл гаргаж бна, ёс суртахуунгүй этгээд, энэ 2сум бол Монголын сум
Зочин 2018-10-17 124.158.94.35
Ерөнхийлөгч Увс руу зам тависан нь буруу гэж хэлээгүй . Улайн цагаан мушгиад байхын . Яасан муухай юм
zochin 2018-10-17 202.179.27.190
olon jiliin bugschsan zuiliig yg l uneneer n chelsendee, ta nar jaachan ch gesen setgej bodooch
Батнасан 2018-10-17 66.181.160.53
Манай ерөнхийлөгч аргагүйл тулга тойрсон чавганц шиг хов баздаг монголын ард түмний төлөө биш өөрийн бизнесийн төлөө ажилдгаа гайхамшигтайгаа харууллаа.Жишээ Майдар хотхон.Мөн сүүлийн өдрүүдэд ноён уулын лиценц зарагдсан тухай дуулдах боллоо.энэ наймаанд ерөнхийлөгч болон тамгын газрын дарга нь оролцоогүйл байгаасаа.Арай оролцоогүй гэдэгт найдахаас.
зочин 2018-10-17 66.181.190.223
ДИПЛОВЫН БОЛОВСРОЛТОЙ Ч ЮМ ХИЙЖ БҮТЭЭЖ ҮЗЭЭГҮЙ ХҮН ҮҮ ?. ДИПЛОМЫН БОЛОВСРОЛГҮЙ Ч ЮМ ХИЙЖ БҮТЭЭЖ ҮЗСЭН ХҮН ЮМ ХИЙХ ҮҮ ? .
Зочин 2018-10-17 202.9.42.16
Хийхгүй л дээ хийвэл буруу л хийнэ тэгээд юм хийх гүй хашир бурхи шиг таг байгаа биш шүү зөвлөхүүд нь гэж Баасан Уянга Хулан Давгадорж бүтэх үү
battulga boliosoi 2018-10-17 122.201.23.28
battulga boliosoi ajil hiij baigaa hun ruugee dairaad bhiin ev negdliin beleg temdeg shig l bail daaa
зочин 2018-10-17 66.181.190.223
ХҮРЭЛБААТАР СОНГУУЛИАР УВШ АЙМАГТ АСАР ИХ МӨНГӨ ТАРААСАН ШҮҮ ДЭЭ ТЭРИЙГЭЭ ОЛОХ ГЭЖ БАЙХАД ЖЕНКО БҮҮ СААД БОЛОО МӨНГӨӨ ОЛЖ ҮРЖҮҮЛЖ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ УИХ-Д ГАРСАНЫ ХЭРЭГ ГАРАХГҮЙ ШҮҮ ДЭЭ
иргэн 2018-10-17 103.50.206.62
Хүрэлбаатар сайн заан байж болно.Төрийн мөнгийг өөрийн эрх мэдлээ ашиглан хувиарладаг зарим гишүүдийн мөнгийг хасдаг зогсоодог өгдөггүй заримд нь болохоор ямар гэрээ хэлэлцээр байхгүй байхад мөнгийг нээж өгдөг нь ёс зүйтэй хуулийн хүрээнд ажиллаж байгаа зүйл мөн үү.Үүнийг хамгаалж өмгөөлж байгаа ЕСайд ч бас шударга хуулийг давж гишгэхгүй байгаа зүйл болж байна уу.Үүнд л хамаг учир нь байхад байлгаад байгаа ЕСайд өөрөө ажлаа өгвөл болно.
зочин 2018-10-17 66.181.190.223
ТӨЛБӨР ТӨЛЖ НЭГ ДИПЛОМ ОЛЖ АВЧААД ТЭРИЙГЭЭ НЭГ ИХ БОЛОВСРОЛ ГЭЖ НЭРЛЭЭД ӨӨРСДИЙГӨӨ ИХЭД БОДНО НАМ ХӨӨНӨ ДОЛДИГНОЖ ПАЛТИГНАНА ТЭРИЙГЭЭ УЛС ТӨР ГЭНЭ БОЛЬЖ ҮЗ АЛИВАА ЮМ ХИЙЖ БҮТЭЭЖ ҮЗ БҮТЭЭЛЧ ХҮН БАЙ ХООСОН ДИПЛОМ ЧИНЬ ТА НАРЫГ АЛЖ БАЙНА 2, 3 , 4 -Н СУРГУУЛЬ ТӨГСӨӨД АЙМАР ӨНДӨР БОЛОСВРОЛТОЙ ГЭХ ЮМ ӨӨРСДИЙГӨӨ БОЛЖ ҮЗ БҮТЭЭЛЧ ХҮН БАЙ ЮМ ХИЙ НЭГ ХҮНД ЦАЛИН ӨГЧ ҮЗ
зочин 2018-10-17 66.181.190.223
ХЭДЭН ТӨГРӨГТЭЙ БОЛ ХЭН ХААНА Л БОЛ ХААНА СУРГУУЛЬ ТӨГСЧИЖ БОЛЖ БАЙНА. ГАДААДАД Ч ДОТООДОД Ч ЯЛГААГҮЙ. ТЭРИЙГЭЭ ТЭГЭЭД ИХ МУНДАГТ ТООЦОХ ЮМ.
Зочин 2018-10-17 66.181.164.214
МОНГОЛ ЯЛНА ААА МАНАН-ГИЙН СУГАНЫ ҮСНҮҮД ТА НАР ЭНД ЮУ ГЭЖ ХАРЛУУЛЖ БИЧЭЭД Ч ДИЙЛЭХГҮЙ ЭЭ
МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2018-10-17 202.131.245.210
Монголыг ялсан жанхуугийн хулхи хуурамч үгэнд одоо итгэх хүн байхгүй. Баасан авгай, цэнхэр үст цэрэн нар л худлаа гэдгийг нь мэдсээр байж аанай л дуртай дургүй толгой дохиж сууна!
Иргэн 2018-10-17 59.153.85.132
Ерөнхилөгч алс хязгаар баруун аймгуудад хөрөнгө оруулах нь үргүй зардал гэж байналээ. Бас арайчдээ.
зочин 2018-10-17 66.181.190.223
ДИПЛОВЫН БОЛОВСРОЛТОЙ ХҮН ҮҮ БҮТЭЭЛЧ ХИЙЖ БҮТЭЭЖ ҮЗСЭН ХҮН ЮМ ХИЙХ ҮҮ гэдгийг бодох л хэрэгтэй л дээ АМЬДРАЛДАА НЭГ ХҮНД Ч ЦАЛИН ТАВЬЖ ҮЗЭЭГҮЙ УЛС ТӨР ХИЙЖ БАЯЖСАН ХҮМҮҮСИЙН БАЯЖСАНЫГ ТА НАР ЮУ ГЭЖ БОДДОГ ВЭ.
Зочин 2018-10-17 202.9.43.72
үнэн үнэн
Зочин 2018-10-17 202.9.42.16
Яг зөв
зочин 2018-10-17 66.181.190.223
хүрэлбаатар ме энхолд нар их адилхан юм ЭВЛҮҮЛЭГ эсвэл АНДУУРЧИЖ гэх юм арай арай доромжлох юмаа монголчуудыг …
зочин 2018-10-17 150.129.141.53
энэ баттулга гэдэг хүн боловсролтой ухаантай даруу хүлээцтэй бүхнийг шүүрч авч оролддог нахальный зангаараа бас тийм массаас оноо авдаг хэцүү аймаар Монгол төрөөс холдуулмаар
Зочин 2018-10-17 202.9.43.72
захиалгын комментуудаа болиулаач ээ арай хэтэрлээ
Хэн ялав? 2018-10-17 175.38.117.60
Хамгийн том xyлгайч аа төрийн тэргүүнээр залчихсан яваа Миний эх орон хулгайчид ээлтэй орон билээ
Зочин 2018-10-17 107.173.162.130
Ерөнхийлөгч минь дээ дэл сул хов битгий базалдаа та чинь Монгол улсын ерөнхийлөгч шүү дээ арайл арчаагүй юм аа.
Зочин 2018-10-17 122.201.28.4
Женко хов базсан, Хүрэлбаатар боловсролтой хүн юм байна.
Зочин 2018-10-17 202.9.43.72
битгий пялдагадаад бай гадныхний уяаны нохойд..
Зочин 2018-10-17 202.131.231.210
Hurelbaatar, Bayartsaihan 2 sain baigaa
зочин 2018-10-17 66.181.190.223
ХҮРЭЛБААТАР СОНГУУЛИАР ТАРААСАН МӨНГӨӨ ОЛЖ АВАХ НЬ ЗӨВ ШҮҮ ДЭЭ ЖЕНКО ДУУГАА БАЙ
Eronhiilugchid 2018-10-17 45.56.155.244
Khurelbaatar – iin yariltsalga hamaagui tsegtstei, ajilaa meddeg, ajil yarisan yariltsalga bolson. Eronhiilugch maani nuguu l hyatad muuhai, MCS muuhai, Khurelbaatar muuhai, bi yum hiih gesen hiilgehgui bna gedeg zuilee l toti shig tavtasan. Eronhiilugch maani olon jil said darga hiilee, buh buruugaa busad khumuusluu chihdegeeree chihlee. Odoo eronhiilugch bolloo, bas l buruugaa khunluu chihseer. Ichmeer damshig daa.
зочин 2018-10-17 66.181.161.67
баттулгаа монголчууд тэвчиж байгаа шүү энд шавар бурхан босгоход чинь мөнгө өгөөгүй гэж сангийн сайдаа адлаад байвал чи өөрөө удахгүй огцорно шүү амалж бна
Зочин 2018-10-17 66.181.160.73
баттулга энхболд 2 хэнд ч хэрэг болох юм хийгүй хов жив хор найруурлах хийсэн бүтээснийг харлуулах нураах тийм л зүйл хийнэ
Zochin 2018-10-17 126.140.247.215
Sangiin said sain baigaa, harin zoljargal, Portuna zergiin mongold tarisan ikh ur iig yah ve? Ted nar gadaadad bayjaad mongoliig dampuuruulaad garsan hen Hariutslaga tootsoj baigaan be
Би 2018-10-17 202.9.43.136
Сангийн сайд улсын мөнгийг хямгадаж чадаж бга. Өрийн менежментийг бас сайн хийлээ
Зочин 2018-10-17 202.9.43.136
Сангийн сайд улсын мөнгийг хямгадаж чадаж бга. Өрийн менежментийг бас сайн хийлээ
Эрка 2018-10-17 66.181.178.114
Ерөнхийлөгчөө намын гишүүний байр сууриасаа татгалзаа чээ. Хувийн бизнесээ мөн ч их ярих юм даа. Майдарт их сургуулуудыг шилжүүлэх юм гэнэ Дэд бүтэцгүй, хэг ч ажлын байргүй газар шүү дээ. Сэргэлэн суманд очихдоо мөн л Майдараа ярьж байсан Эрх мэдлийнхээ хүрээнд төрийн ажил хэргийн талаар оновчтой санал дэвшүүлбэл ард түмэн эерэгээр хүлээж авна даа хө.
Зочин 2018-10-17 183.177.106.34
Odoo ingeed bvgd il tod bolloo hen n yu bodoj yu sanaj ywdag hen n Mongold min heregteig ihenh hvmvvs oilgoson baih shvv Amjilt Sangiin saidaa
Bayar 2018-10-17 202.131.236.138
Sangiin said mergeshliin tuvshind ajillaj baigaa. Amjilt husie!
Зочин 2018-10-17 202.131.225.249
Энэ сангийн сайдын нарийн мэргэжлийн тоо гаргалгааг Зика Женко хоёр дээрээс нэг казиночин нүүрсчин шүлэгч гурав яаж ойлгох вэ дээ тэр гурван хүнийг ойлголдоо та нар минь төсөвт өртөг гүйцэтгэл хоёрыг ялгахгүй 3 хүн байна шүү дээ цаана чинь
ХАН ХЭНТИЙ 2018-10-17 66.181.161.68
САНГИЙН САЙД БАЯНХОНГОРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙСАН ТӨСӨЛ ГАРГАЖ ИРЭЭД БАРЬЦАЖ БАЙГАА НЬ ӨӨРИЙНХ НЬ Л АСУУДАЛ.ХАРИН ЕРӨНХИЙЛӨГЧ АРАЙ Л ӨӨР ТОМ ЮМАНД ХҮРЭЛБААТАРЫГ БУРУУТГАЖ БАЙГААГ ОЛЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ.ТЭР БҮҮ ХЭЛ Б.БАТ- ЭРДЭНЭ ГИШҮҮН ХҮРТЭЛ ХҮРЭЛБААТАРЫГ ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛААР ЯАЖ ЯАЖ БАЙСАН ГЭЖ БУРУУТГАЖ БАЙЛАА!!!! ТИЙМ УЧИР ХҮРЭЛБААТАР БОЛ ЯЗГУУР УТГААРАА ХУВИА БОДСОН НӨХӨР ГЭЖ ОЙЛГОГДОНО
Sangiin said 2018-10-17 202.131.232.114
sangiin said nuguu jishig sum hutulburiig gargaj ireed teruuhen tendee argalchih geed archaaguy nuhur ve
zochin 2018-10-17 103.229.121.152
ene MAN , KHURELBAATAR , UNEKHEER ICHIKH ZOWOKH GEJI BAYDAGGUY DUURCHIKHSEN DURAKUUD YUM DAA
Даваа 2018-10-17 103.9.90.53
Хүрэлбаатарын засгийн газар, Сангийн сайд эдийн засгийг эрүүлжүүлэх, сэргээх талаар их зүйл хийж байгаа. Үр дүн ч гарч байгаа
oh yeah 2018-10-17 202.131.232.114
oh yeah, yandand shuultuur suulgah gej bgaa shuu neeree, smart
Даваа 2018-10-17 103.9.90.53
Хүрэлбаатарын засгийн газар, Сангийн сайд эдийн засгийг эрүүлжүүлэх, сэргээх талаар их зүйл хийж байгаа. Үр дүн ч гарч байгаа
Зочин 2018-10-17 182.160.36.134
Ерөнхийлөгч өөрийгөө пиардаж байна.