“Монгол Экспорт Экспо 2018” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр эхлэнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

“Монгол Экспорт Экспо 2018” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр эхлэнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, экспортын бодлогыг нэгтгэх  зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санаачилгаар “Монгол экспорт экспо-2018” нэгдсэн арга хэмжээг 2018 оны 10 сарын 17-21 өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулж байна. Ноос, ноолуур, арьс шир болон бусад экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус арга хэмжээг ХХААХҮЯ-наас Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Мишээл Экспо компани хамтран зохион байгуулж байгаа юм.

Мишээл экспо төвд болох нэгдсэн арга хэмжээг Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Азийн хөгжлийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага, Дэлхийн банк, Олон улсын худалдааны төв, ТРАМ төслүүдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд ноос, ноолуур, арьс шир, хүнс, гоо сайхан болон бусад бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэн худалдаа болохоос гадна хэлэлцүүлэг, семинар, танилцуулга болно.

  ҮЗЭСГЭЛЭНД:

  • Ноос ноолууран хувцас
  • Нэхий дээл, үслэг эдлэл
  • Савхин хувцас, арьсан гутал, цүнх
  • Бэлэг дурсгал, жижиг эдлэлээр төрөлжих ба энэ чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох ДАРХАН НЭХИЙ ХК, ДАРХАН МИНЖ ХХК, АЛТАЙ КАШМИР ХХК, ГОВЬ ХК, БУЯН ХХК, ЭВСЭГ ХХК, ГОЁО ХХК, БЛЮ СКАЙ КАШМЕР ХХК зэрэг 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байна.

Үзэсгэлэнгийн үеэр арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний 2019 оны шинэ загварын үзүүлбэр танилцуулагдахаас гадна бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн болон хямдралтай үнээр худалдаалах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж