Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг шаардана

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг шаардана

Урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан бүхий хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн талаар өнөөдөр "Онги голынхон хөдөлгөөн"  хэвлэлийн бага хурал хийлээ.

"2009 онд анх батлагдсан урт нэртэй хууль хэрэгжсэнээс хойш Онги голын ойролцоох 250 гаруй аж  ахуйн нэгж байгууллагын лиценз  хүчингүй болж, 2012 оноос уг голын урсац сэргэн нэмэгдэж нутгийн ард иргэд сэтгэл амар байх болсон. Энэхүү хуулийн хүрээнд  242 тусгай зөвшөөрөлд хохирол тооцсон бөгөөд цаашид 1782 тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой байгаа.  Гэтэл сүүлийн үед урт нэртэй хуулийн  хэрэгжилтийг саармагжуулж, хуулийн заалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөж буйд Онги голын сав дагуух нутгийн  иргэд санаа зовинож байна хэмээн "Гол нууруудын хөдөлгөөн"-ний зохицуулагч Я.Цэрэнханд хэлсэн юм. Мөн тэрээр Сэлэнгэ аймгын  Мандал сумын нутагт орших Ноён уулын талаар санаа зовинож байгаагаа хэлсэн юм.

Урт нэртэй хууль хэрэгжиж байвал бидний газар шороо өөдлөн дэвжиж, ард иргэд тайван амгалан байна. Харин эсрэгээрээ урт нэртэй хууль хэрэгжихээ болих юм уу эсвэл  хуулийн заалтанд өөрчлөлт орох юм бол ард иргэд хохирхоос гадна бидний газар шороо, үнэт баялагууд устаж үгүй болно. Монгол Улсынхаа газар нутгын төлөө тэмцэх нь иргэн бүрийн журамт үүрэг юм. Тиймээс хүн бүр Монголынхоо газар шорооны төлөө тэмцэцгээе хэмээн тэд уриалсан юм. Онги голынхон хөдөлгөөн урт нэртэй хуулийн хэрэгжилтийн цаашид эрчимжүүлэх  талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өнөөдөр шаардлага хүргэлээх болсноо дуулгалаа.

Б.БИЛГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж