"Хайрлаж болох уу? уран сайхны кинонд дүрийг бүтээж урлагийн тогоонд орж байсан нэгэн бол жүжигчин П.Шүүдэрцэцэг. Түүний хувьд "Бид гурвын болзоо" киноноос хойш кинонд тоглолгүй гурван жил завсарласан. Тэрбээр энэ сарын 12-ний өдөр нээлтээ хийсэн "Нинжин сэтгэл" уран сайхны кинонд цоо шинэ төрхтэйгөөр кино урлагт эргэн ирлээ. Эх хүн, эмэгтэй хүнээс гарч болох бүхий л зүйлсийг илэрхийлэн уярал, ухаарлыг бэлэглэх тус киноны тухай П.Шүүдэрцэцэг "Бүх зүйл анх цагаан л байсан. Сүү хүртэл цагаан, сүүдэр хүртэл цагаанаас л харагдана. Цагаан өнгөгүйгээр бусад өнгө гарахгүй, цагаан сэтгэлгүйгээр бараан сэтгэлийг ч мэдэхгүй, цагаан байж харыг ойлгож буй, гэрэл байж харанхуйг мэдэрч буй…" хэмээжээ.
Э.БУРАМ