Д.Чойжамцыг Хамба Номун хаанаар өргөмжилжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Д.Чойжамцыг Хамба Номун хаанаар өргөмжилжээ

Д.Чойжамцыг Хамба Номун хаанаар өргөмжилжээ

Сүхбаатар аймагт өнгөрсөн есдүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд Монголын голлох хийдүүдийн том лам нар цугларч, Монголын шашны асуудлыг толгой мэдэн шийдэх эрх мэдэл бүхий хүн олж тодруулах, Жавзундамба хутагтын аравдугаар дүрийг өөрсдөө мэдэж сууринд нь залах нь зөв гэж ярилцсан тухай мэдээлэл цацагдаад байгаа юм. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Иргэдийн хурлын танхимд хуралдсан Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүд  Гандантэгчинлэн хийдийн хамба лам Бүхэл овгийн Д.Чойжамцыг  Хамба номун хаан цолоор өргөмжилсөн бололтой. Монголын бурхны шашны хааныг тодруулсан гэх энэ асуудлаар лам хуваргуудаас тодруулахад үгүйсгэсэн  хариу өгөөгүй юм.  Энэ асуудлыг Гандантэгчинлэн ихэд нууцалж байгаа бололтой. Нэрээ нууцалсан лам хэлэхдээ " Энэ асуудал бурхны шашны хийдүүдийн дунд яригдаж байгаа бөгөөд цаг нь ирэхээр албан ёсны мэдээлэл хийнэ" гэлээ.

Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамцын Монгол Улсын шашны хэргийг шийдвэрлэх Хамба номун хаанаар өргөмжлөгдсөн энэхүү сэнтийд  аг тарнийн номод гаршсан эрдэмт их лам нараас шилж шигшиж залдаг байжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж