Ямар ч VIP хэсэг байлгахыг Стинг зөвшөөрсөнгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Ямар ч VIP хэсэг байлгахыг Стинг зөвшөөрсөнгүй

Ямар ч VIP хэсэг байлгахыг Стинг зөвшөөрсөнгүй

Английн дуучин Стинг удахгүй Оросын хоёр хотод тоглолтоо хийх гэж байна. Тоглолтыг зохион байгуулагчид VIP хэмээн тусгай хэсгүүдийг гаргаснаар байхгүй болгохыг дуучин хүссэн байна.

“Стинг тоглолтыг илүү ардчилсан байдлаар явуулахыг хүссэн. Би зүгээр жирийн үзэгчдийг л хармаар байна. Ямар ч диван хэрэггүй. Багахан мөнгөөр тасалбараа худалдан аваад тоглолт үзэх хөгжөөн дэмжигчдийг харахыг хүсч байна гэж Стинг хэлсэн” хэмээн тоглолтыг зохион байгуулагч Иван Гомельский РИА Новостид ярьсан байна.

Стингийн тоглолт Екатеринбург болон Казань хотод болох юм. Екатеринбургийн “Екатеринбург-ЭКСПО”-д арваннэгдүгээр сарын 5-нд эхний тоглолт болно. Реггич Шэгги-тэй  хамтран гаргасан "44/876" альбомоо тоглолтын үеэр танилцуулна.

Тоглолтын тоног төхөөрөмж нь дээд зэргийн чанартай байх бөгөөд бүгдийг Дондоноос авчирч байгааг Гомельский хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж