ОХУ: Намуу цэцэг тариалахыг ЭМЯ дэмжив

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

ОХУ: Намуу цэцэг тариалахыг ЭМЯ дэмжив

ОХУ: Намуу цэцэг тариалахыг ЭМЯ дэмжив

ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яамны боловсруулсан мансууруулах төрлийн бодис агуулсан ургамлыг, тэр дундаа намуу цэцгийг тариалж, эмийн үйлдвэрлэлд ашиглах төслийг дэмжиж байгааг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээллээ.

Мансууруулах бодисын орц бүхий ургамлаар бие организмд хүчтэй нөлөөлөх эм үйлдвэрлэдэг.

ОХУ-ын Засгийн газар мансууруулах төрлийн болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг анагаах ухааны зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн тусгай төлөвлөгөө баталсан юм. Хүний бие организмыг зайлшгүй дэмнэх зорилгоор мансууруулах болон өвчин намдаах үйлчилгээтэй зургаан төрлийн эмийг энэ 2018 онд энэхүү төлөвлөгөөний дагуу хэрэглэж болох эмийн жагсаалтад оруулжээ.

Худалдаа, аж үйлдвэрийн яамны мэдээлснээр мансууруулах бодис агуулсан эмийн түүхий эдийг импортоор авч байгаа юм. Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар хүний бие организмыг зайлшгүй дэмнэх шаардлага бүхий эмийн түүхий эдийг аль болох дотооддоо үйлдвэрлэх, тариалах болж байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж