Ирэх зургаадугаар сарын 30-нд дэлхийн цагт буюу бидний хэрэглэж байгаа цагт нэг секундыг нэмэхээр болсон байна. Учир нь Дэлхийн тэнхлэг эргэлтийг ажиглах төвөөс ажиглалт явуулж ийнхүү дэлхий нийтээр цагийг нэг секундээр нэмэхээр болжээ. Ийнхүү цагийг нэмснээр ямар өөрчлөлтүүд гарах талаар Стандарчилал хэмжилзүйн газрын Цаг давтамжийн эталон лабораторийн мэргэжилтэн Г.Батзаяагаас тодрууллаа.
-Дэлхийн цагийг нэмснээр бидний амьдралд цагийн өөрчлөлт мэдэгдэх үү?
-Дэлхийн эргэлттэй цагийн хуваарийг тааруулж байгаа зүйл шүү дээ. Иргэдэд ямар нэгэн өөрчлөлт мэдэгдэхгүй. Мөн цагийн зөрүүнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
-Сүүлд хэзээ ийнхүү секунд нэмж байсан бэ?
-Ер нь бол дунджаар хоёр жилдээ нэг удаа секундыг нэмдэг. Сүүлд арванхоёрдугаар сарын 31-нд дэлхийн цагт секунд нэмж байсан.
Д.ЖАРГАЛ