Хүнсний амталгаат үзэсгэлэн худалдаа болов

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Хүнсний амталгаат үзэсгэлэн худалдаа болов

Хүнсний амталгаат үзэсгэлэн худалдаа болов

Энэ жил “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Бидний үйлдэл, бидний ирээдүй: Өлсгөлөнгүй дэлхий-2030” уриан дор дэлхийн 180 гаруй улс орон нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр өнөөдөр (2018.10.16) тохиож, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Тухайлбал, “Блью скай”-д чуулган, Сүхбаатарын талбайд хүнсний амталгаат үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдааны үеэр үндэсний үйлдвэрлэгчид зочид, төлөөлөгчдөд Монголын уламжлалт цайны ёслолыг танилцуулж, хэрэглэгчдэд эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолтын талаар мэдээлэл өгөв. Мөн хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үзэсгэлэн худалдаанд оролцогчдын дунд төрөл бүрийн хөгжөөнт тэмцээн, уралдаан зохион байгуулсан юм.

Онцолход, үйлдвэрлэгчид тус үзэсгэлэнд цагаан идээ, чацарганы тос, жүүс, жамц давс, хужир гээд эрүүл мэндэд хамгийн ээлтэй бүтээгдэхүүнээ худалдаалав.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж