Нийслэлийн зүүн хэсгийг дулаанаар хангах “Амгалан” станц ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад орох юм байна. Одоогоор гүйцэтгэл нь 92 хувьтай үргэлжилж байгаа аж. Энэ станц ашиглалтанд орсноор нийслэлийн зүүн хэсгийн дулаан авч чаддаггүй айл өрх санаа зоволтгүй болно. Мөн IV цахилгаан станцын ачааллыг бууруулахад өндөр ач холбогдолтой.
О.САР