БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа 300 мянган иргэн бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа 300 мянган иргэн бүртгэгджээ

БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа 300 мянган иргэн бүртгэгджээ

БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа гадаад иргэдийн тоо 2018 оны наймдугаар сарын байдлаар 335 455-д хүрчээ. Сүүлийн жилүүдэд тус улсад хууль бусаар амьдрах гадаадын иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Хууль зүйн яамнаас өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийсэн байна.

2016 онд хууль бусаар амьдарч байгаа иргэд 208 917 байсан бол 2017 онд 251 041 болж өсчээ. Тэгвэл энэ тоо энэ оны наймдугаар сарын байдлаар 335 455-д хүрсэн бөгөөд хууль бусаар амьдарч байгаа гадаад иргэдийг илрүүлэх шалгалтыг эрчимжүүлэхэд хүргэсэн байна. Ингэхдээ хууль бусаар амьдарч байгаа иргэдийг албан саатуулах эсвэл 2019 оны гуравдугаар сараас өмнө сайн дураараа эх нутаг руу явахыг хүсэх болжээ.

Хууль бусаар амьдарч байгаа гадаад иргэдийн дунд Монгол Улсын 15 мянган иргэн мөн хууль бусаар амьдарч байна гэсэн мэдээлэл гарчээ. Тус улсад БНХАУ, Тайланд, Казахстан, Вьетнам, Монгол улсын иргэд олноороо хууль бусаар амьдардаг аж.

БНСУ-ын Хууль зүйн яамнаас хууль бус иргэдийг буцаах аяныг эхлүүлж, мөн ажлын байранд хяналт шалгалт хийж байна. Мөн виз болон хилээр нэвтрэх шалгалтыг ч урьдчилан хийхээр болжээ. Тиймээс хууль бусаар хил нэвтрэхгүй байхыг сануулсаар байгаа юм.

Онцлоход, тус улс 2018 оны аравдугаар сарын 1-ээс 2019 оны гуравдугаар сарын 31-н хүртэлх хугацаанд сайн дураар БНСУ-аас гарсан гадаадын иргэнийг тухайн улсад дахин зорчиход хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Харин энэ хугацаанд хууль бусаар ажиллаж байсан иргэд гэнэтийн шалгалтаар саатуулагдсан тохиолдолд 10 жилийн хугацаанд тус улсад зорчих эрхгүй болох зэрэг арга хэмжээг авч байгаа юм байна.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж