Монголын хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш сэргэж сарын арилжааны өдрийн дундаж гүйлгээний дүн 700 саяд хүрчээ. Энэ нь зургаадугаар сарын дүнтэй харьцуулахад тав дахин өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээг улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүй нөхцөлтэйгөөр дахин гурван жилээр сунгаж, стратегийн түншлэлийн төвшинд хамтран ажиллахаар болсон байна.
Олон улсын хөрөнгийн ийнхүү хөрөнгө оруулагчдын итгэл сайжирч, хөрөнгийн зах зээл сэргэж эхэлсэн мэдээгээр Монголын Хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдсаныхаа 24 жилийг ойг уггаж байгаа юм. Өнөөдрийн үнэт цаасны арилжааг Сангийн сайд Ж.Эрдэнэбат эхлүүлж цан цохисон аж. Үүгээр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх юм байна.
О.САР