Сиднейн далайн амьтны аквариумд амьдардаг хоёр эр оцон шувуу хоорондоо маш их дотносон, хамтдаа мөсөөр үүрээ барьж эхэлснийг анзаарсан ажилчид үүрэнд нь хиймэл өндөг тавьсанд итгэмээргүй үйл явдлын гэрч болоход хүргэжээ.
Мэжик, Сфен хэмээх хоёр оцон шувуу жирийн нэг найзууд гэмээргүй дотно байгааг ажилчид нь анзаарсан байна. 2018 онд үржлийн улирал нь эхэлснээс хойш бие биетэйгээ дотносон, хамтдаа усанд сэлж, цагийг өнгөрөөх болжээ. Түүгээр ч барахгүй Сфен өөрийн хайраа илэрхийлж өвөрмөц хэлбэртэй чулууг Мэжикт бэлэглэж байсан аж. Тэднийг ижил анзаарсан аквариумын ажилчид үүрэнд нь хиймэл өндөг тавьж үзтэл Мэжик, Сфен хоёр түүнийг чин сэтгэлээсээ харж, хамгаалан, дарж, өөрсдийн гаргасан өндөг мэт хандаж байжээ.
Далайн амьтны аквариумын оцон шувуудыг хариуцсан ажилтан Тиш Ханнан Австралийн АВС радиод өгсөн ярилцлагадаа, “Тэд өндгийг харангуутаа л дарж эхэлсэн. Тэднийг ажихад өндгийг дарах болон бусад өдөр тутмын үйл ажиллагаанд яг адилхан үүрэгтэй оролцож байгаа нь ижил хүйстэн амьтдын эсрэг хүйсийн хос амьтдуудаас ялгарах онцлог гэж бодож байна” гэжээ.
Мэжик, Сфин хоёр нь амьтны хүрээлэнд амьдарч байгаа түүхэн дэх анхны ижил хүйстэн амьтад болж таарч байгаа төдийгүй энэхүү үйл явдлыг олон нийтэд мэдээлснээс хойш тус аквариумыг зорьж ирэх хүмүүсийн тоо ч эрс нэмэгджээ.
Эх сурвалж: www.reuters.com
Ө.ПҮРЭВХҮҮ
Холбоотой мэдээ