Google Glass-ыг хэрэглэгчид сонирхохгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Google Glass-ыг хэрэглэгчид сонирхохгүй байна

Гүүгл компани ухаалаг нүдний шил Google Glass-ыг худалдаанд гаргасан билээ. 1500 ам.долларын үнээр үнэлсэн тэдний ухаалаг шил хэрэглэгчдийн сонирхлыг төдийлэн татаж чадахгүй, борлуулалт тун бага байгаа учраас Гүүгл компани нүдний шилний туршилтын технологийн үйлдвэрлэлийг зогсоож байгаа тухайгаа зарлажээ. Бас нэгэн асуудал дагуулсан шалтгаан нь хэрэглэчдийн мэдээллийн нууцлалтай холбоотой байсан байна.

Уг төслийг анх 2012 онд олон нийтэд танилцуулж байсан ба ухаалаг нүдний шилийг ашиглан зураг авах, дүрс бичлэг хийх, авсан зураг материалаа цахим шуудан болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан илгээх гэсэн үйлдлүүдийг гүйцэтгэн дуу хоолойгоор удирдах боломжтой юм.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж