Н.Цэрэнбат: 100 мянган айлын янданд төхөөрөмж суурилуулна

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Н.Цэрэнбат: 100 мянган айлын янданд төхөөрөмж суурилуулна

Н.Цэрэнбат: 100 мянган айлын янданд төхөөрөмж суурилуулна

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газраас энэ өвөл 100 мянга гаруй айлын янданд шүүлтүүр суурилуулж, хорт утааг бууруулах арга хэмжээ авахаар төлөвлөж буй. Үүнд нийт 54 тэрбум төгрөг зарцуулна. Энэ асуудалд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дараах тайлбар хийлээ.

"Нэгдүгээрт бид эрүүл мэндийн асуудлыг ярина. Улаанбаатарын иргэдийн 52.9 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй байна. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэнд ямар үнэ цэнэтэй юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 18-аас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгааг хөндлөнгийн байгууллага судалж, тогтоосон.

Агаарын бохирдолтой орчинд амьдарч байгаа хүүхдийн уушгины багтаамж хөдөөгийн хүүхдээс 40 хувиар бага байна гэх бас нэгэн судалгааны үр дүн байна.

Агаарын бохирдлын 80 хувь гэр хорооллын 220 мянган өрхийн галлагаанаас үүдэлтэй.

100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулж, агаарын бохирдлыг дорвитой бууруулна гэж тооцоолж байгаа. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах шийдэл. Энэ мөнгөөр 900 айлын орон сууц барьж, 4,000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй.

Тиймээс аль болох эрүүл мэнддээ хохирол багатай үр дүнтэй аргыг хэрэглэх гэж байна. Математик утгаар агаарын бохирдлыг бууруулах шийдлийг сонгосон гэдгийг хэлмээр байна.

Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нам даралтын зуухнуудыг хэрэглээг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг 10 орчим хувиар бууруулах болсон" гэлээ.

Сэтгүүлчид түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадахгүй бол хариуцлага хүлээх үү, та бүхэн. Янданд суурилуулах төхөөрөмжийг хэдэн жил ашиглах боломжтой вэ. Өмнө нь энэ шүүлтүүрийг аль орнуудад хэрэглэж, агаарын бохирдлыг бууруулсан туршлага байна вэ?

-Агаарын бохирдлоос үр хүүхдээ тусгаарлаж, эрүүл байлгах нь чухал байна. Жил ирэх тусам уушигны өвчлөлөөр зардаг мөнгө өсөөд байна. Гэр хорооллыг барилгажуулахад хугацаа шаардана, түүнээс урьтаж,  яаж бага хохиролтойгоор агаарын бохирдлыг даван туулах вэ гэдэг чухал болж байна. Тийм учраас эхлээд гэр хорооллын 100 мянга гаруй айлдаа энэ төхөөрөмжийг тавъя. Үлдсэнийг нь сайжруулсан түлшээр хангая гэж байгаа юм. Та нар шүүлтүүр гэж битгий ярь, энэ бол нүүрсний тоосонцорыг бүрэн шатаах төхөөрөмж. Хариуцлага үүрэхээс бултаад байгаа юм байхгүй. Индукцинд суурилсан төхөөрөмжийг туршаад үзчихсэн юм билээ. Үйлдвэрлэгчид 80-90 хувийн баталгаа гаргаж өгч байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж