Тайчигчаас Холливудын од хүртэл

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Тайчигчаас Холливудын од хүртэл

Эдүгээ хүн бүрийн хайр хүндэтгэлийг хүлээж, Холливудын алдрын индэрт хүрсэн алдартнууд өмнө нь тайчигч хийж байсан тохиолдол олон аж.

1. Лэди Гага

18 настайдаа тайчдаг клубт ажиллаж байсан тухайгаа дуучин Лэди Гага нэгэн ярилцлагадаа ам алдаж орхижээ. Тэрбээр “Тэнд би адгуус шиг л байдаг байсан. Гэхдээ энэ талаар ярихыг хүсэхгүй байна” гэж хэлсэн удаатай. Гэхдээ тэрбээр үүнийг тэр бүр дурсахыг хүсдэггүй гэнэ билээ.

2. Брэд Питт

Холливудын сайхан залуусын нэг Брэд Питт 1991 онд “Телма Луйс хоёр” кинонд тоглохын өмнөхөн хэсэг найзуудын хамтаар эмэгтэйчүүдийн төрсөн өдрийн арга хэмжээн дээр тусгайлсан үзүүлбэр үзүүлэн тайчдаг байжээ. Тэрбээр “Bears Dancing” гэх зургаан хүний бүрэлдэхүүнтэй группт харьяалагдаж, тусгай эмэгтэй үйлчлүүлэгчдээ зориулан тайчиж, бүжиглэн хөгжөөдөг байсан гэнэ.

3. Ченнинг Тейтум

Холливудын хамгийн халуухан жүжигчдийн жагсаалтад зүй ёсоор багтдаг Ченнинг Тейтум хүртэл нэрд гархаасаа өмнө  шөнийн клубт тайчдаг байжээ. Америкчууд ч үүнийг анддаггүй гэнэ. Тэрбээр “Magic Mike” кинонд тайчигчийн дүрийг бүтээхдээ өөрийн туршлагаа ашигласан гэдэг. Түүний Флоридад тайчигч хийж байсан үеийн бичлэг интернэтэд олон байдаг юм билээ.

4. Кортни Лав

Дуучин, жүжигчин Кортни Лав 14 настай байхдаа хулгайн хэргээр хүүхдийн хорих ангид хоригдож улмаар тэндээсээ суллагдсанаасаа хойш 16 настайгаасаа эхлэн тайчигч хийж эхэлжээ. Тэрбээр “Тэр үед хар тамхинд уруу татах явдал их байсан” гэж дурсан ярьсан байдаг. Кортни Лав нэрд гарсаныхаа дараа хэдийгээр тайчигч хийхээ больсон ч,  зарим тоглолтынхоо  үеэр тайчиж, олныг гайхшруулсан үйлдэл хийх нь олонтаа байдаг билээ.  

5. Крис Прэтт

Хоолны дэглэм барьж, маш гайхалтайгаар турж чадсан жүжигчин бол Крис Прэтт. Холливудын тавцанд гарахын өмнө тэрбээр тайчигч хийж байжээ. Тэрбээр “Би нүцгэн байх дуртай” гэж Холливуд даяар тунхагласан нэгэн. 18 настай байхдаа гэрлэлтийн өмнөх үдэшлэг, төрсөн өдрийн үдэшлэгт очиж, тайчдаг байсан аж.

6. Амбер Роз

Реппер Канье Уэстийн хуучин найз бүсгүй гэдгээрээ олонд танигдаж, улмаар өнгөрсөн жил Уиз Халифатай маш хурдан сүй тавьж, удалгүй хоёр тийш болсон загвар өмсөгч Амбер Роз ч мөн л адил тайчигч хийж байжээ. Тэрбээр нэгэн ярилцлагадаа 15 настайгаасаа эхлэн тайчигч хийж байсан тухайгаа дурсан ярьсан байдаг.

Орчуулсан Б.ДАВААХҮҮ

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж