Авто ослын улмаас хоёр хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Авто ослын улмаас хоёр хүн нас баржээ

Энэ сарын 17, 18 буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар нийт дуудлага мэдээ мэдээлэл 687 хүлээн авснаас зам тээврийн ослын 598 дуудлага бүртгэгдсэн байна. Авто ослын улмаас хоёр хүн нас барж, 31 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон   16,  үүнээс жолооч 10 , явган зорчигч 6 байна.

Мөн зам тээврийн осолд нэг хүүхэд өртсөн  байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 135 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БЗД ийн нутаг  Товчооны зам Улиастайн уулзварын зүүн замд амины "Зил-130" маркийн авто машины жолооч Х нь  "Истана" маркийн  авто машинтай мөргөлдөж 2 хүн нас барж 11 хүн хүнд, хөнгөн гэмтсэн ноцтой осол хэрэг гарсан.  Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийнт онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан  тээврийн хэрэгслийг хурдыг сонгож, анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж