Үзэн яддаг хүмүүсээ хорлох үйлчилгээ эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Үзэн яддаг хүмүүсээ хорлох үйлчилгээ эрэлттэй байна

Хүн бүрт дургүйг нь хүргэсэн, үзэн яддаг, тэвчишгүй ааш зан гаргадаг хэн нэгэн эргэн тойронд нь байдаг гэнэ. Хуурч мэхэлсэн хуучин найз охин /залуу/, байнга зандарч уурлаж байдаг ажлын дарга, таны хийснийг өөрөө хийсэн мэтээр боссууддаа ойлгуулдаг хамтран ажиллагсад, амгалан тайван унтаж амрахад саад болдог хөрш гээд таны дургүйг хүргэдэг хэн нэгэнд бухимдлаа гаргах боломжийг олгох нэгэн хөгжилтэй үйлчилгээ нээгджээ.

Энэ нь таны нэрийг нууцлан үзэн яддаг хүн рүү чинь дугтуйтай саа илгээх үйлчилгээ юм. Дугтуйг онгойлгох үед жижиглэсэн олон сая сааны ширхгүүд агуулсан жижигхэн бөмбөг дэлбэрч эргэн тойрны бүхий л газраар тарж, нүүр ам руу нь үсэрч тун хэцүү байдалд оруулах гэнэ. Мөн уг дугтуйнд яагаад ийм “хэцүү” бэлэг хүлээн авах болсон шалтгааныг нь тайлбарласан захидлыг ч хамт илгээж болно. Та нүүр рүү нь хараад шууд хэлж чаддаггүй үгсээ хүссэнээрээ дамжуулж хэлж болох аж.

Үүний тулд яах вэ? shipyourenemiesglitter.com сайт руу нь ороод худалдан авах гэсэн товчлуурыг дараад, хэцүү бэлэг илгээх хүнийхээ хаягийг оруулаад 9,99 ам.долларын төлбөрөө хийгээд л гүйцээ.

Таны үзэн яддаг хүнд хэлэхийг хүссэн үгстэй чинь хамт хараалыг нь барах олон сая сааны ширхгүүд хүргэгдэн очих юм байна. Хэн илгээсэн талаар хэзээ ч хэнд ч ам нээхгүй, таны нууцыг чандлан хадгалахаа амлажээ.

Уг үйлчилгээг эхлэсэн даруйд 800 гаруй захиалга орж ирээд байгаа ба хэт их ачааллын улмаас захиалга авахаа түр зуур хойшлуулаад байна. Үүнд нь бухимдаж буй хэрэглэгчиддээ хандан байгууллагынхны зүгээс тэвчээртэй байхыг хүсчээ.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж