Автомат гар хатаагч маш их хэмжээний бактер тараадаг

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Автомат гар хатаагч маш их хэмжээний бактер тараадаг

Автомат гар хатаагч маш их хэмжээний бактер тараадаг

Орчин үеийн нийтийн ариун цэврийн өрөөнд автомат гар хатаах төхөөрөмж ихээр суурилуулдаг болсон. Лидсийн их сургуулийн эрдэмтдийн баг уг төхөөрөмжийн талаар таагүй үр дүнтэй судалгааг олон нийтэд дэлгэжээ.

Зарим хүмүүс гараа бүрэн гүйцэт хатаалгүй чийгтэй нь орхидог. Дутуу угаасан гараа хатаагчид хатааснаар хүний гар дээрх бактер агаарт тарж, зарим нь ариун цэврийн өрөөний эд зүйлсийн гадаргуу дээр наалдан үлддэг байна. Мөн халуун агаар нян үржих таатай нөхцөл болдог. Энэ нь та бид ариун цэврийн өрөөнд зүгээр ороод гарахад л бидний биед мянга мянган бактер наалддаг гэсэн үг юм. Ялангуяа энэ төрлийн төхөөрөмжийг эмнэлгийн орчинд ашиглах нь маш их аюултай байдаг. Учир нь эмнэлгийн орчинд антибиотикт тэсвэртэй бактер их байдаг аж. Гар хатаагч нь гарын цаасан алчуураас 27 дахин их бактер тараадаг гэжээ.

Өөр нэг судалгааны хариу хүмүүсийг айлгасан гэж хэлж болно. Калифорнийн оршин суугч нэгэн бүсгүй лабораторид ажилладаг бөгөөд гар хатаагч төхөөрөмжийн бактерийг шинжилж үзжээ.
Нийтийн ариун цэврийн өрөөн дэх гар хатаагчийн доор 3 минут барьсан шинжилгээний шилэн аягыг шинжилж үзэхэд бактер илэрсэн аж. Эдгээр нь маш олон өвчний эх сурвалж болох аюултай аж. Тэрбээр "Бид гараа угааж хатаахдаа цэвэрхэн гартай болсон гэж бодож яваа шүү дээ. Энэхүү шинжилгээний хариугаар би хэнийг ч айлгахыг хүсээгүй, зүгээр л өвчний эх үүсвэр хаа сайгүй байгааг л анхааруулах гэсэн юм” гэжээ.

эх сурвалж: iflscience.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж