“Оюутолгой” ХХК-ийн гүний уурхайд ачигч машин шатжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” ХХК-ийн гүний уурхайд ачигч машин шатжээ

“Оюутолгой” ХХК-ийн гүний уурхайд ачигч машин шатжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант  баг “Оюутолгой” ХХК-ийн гүний уурхайн нэгдүгээр босоо аманд /1483 метрийн гүнд/ өчигдөр /2018.10.15/  09:30 цагт дунд оврын  LO-055 улсын дугаартай JCВ загварын дугуйт ачигч машин  шатжээ. Шатсан  утаажилтын бүсээс  аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 505 уурхайчинг аюулгүй гаргасан байна.

“Оюутолгой” компанийн зүгээс “Манай баг, хамт олон уурхайн ослын үед түргэн шуурхай ажилласаны үр дүнд нийт уурхайн бие бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгч компанийнажиллагсдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй болно”  хэмээн мэдэгджээ.

 Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж