Брайн Адамсын тоглолт ба Дели хотын агаарын бохирдол | News.MN

Брайн Адамсын тоглолт ба Дели хотын агаарын бохирдол

Брайн Адамсын тоглолт ба Дели хотын агаарын бохирдол

Брайн Адамсын тоглолт ба Дели хотын агаарын бохирдол

Канадын алдарт дуучин Брайн Адамс өнгөрсөн долоо хоногт Энэтхэгт тоглолтоо хийн шүтэн бишрэгчдээ баярлуулсан байна. Харин ням гаригт /2018.10.14/ цахим орчинд тавигдсан түүний тоглолтын зураг нь олон нийтийг Дели хотын агаарын бохирдлын хэмжээ хэт ихэссэнийг анзаарахад хүргэсэн байна.

Уг зурганд бууснаар алдарт дуучин мөн гар утасныхаа гэрлийг асаан барьсан үзэгчид ч утаан дунд сүүмийн харагдах аж. Түүний тоглолт  Делигийн “Leisure Valley” хүрээлэнд болсон байна.

Энэхүү зургийг Брайн Адамс нийтлэхдээ “Өмнө нь хэзээ ч ийм зүйл харж байсангүй” гэж бичжээ. Тэрбээр 66 хоногийн турш аялан тоглолт хийх бөгөөд Энэтхэгт тав хоног тоглох аж. Харин зурган доор сэтгэгдлүүдээс үзвэл тоглолтод Энэтхэгийн фенүүд нь тун сэтгэл хангалуун байгаа ажээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага/ДЭМБ/-аас гаргасан судалгаанаас үзвэл Энэтхэгийн хотууд нь агаарын бохирдлын түвшингээрээ дэлхийд дээгүүрт жагсдаг байна. Тухайлбал,  нийслэл Дели хот нь дэлхийд зургаад жагсдаг гэнэ.

Сүүлийн хэдэн жилд Делигийн агаарын бохирдол ихэсч байгаа аж. Өнгөрсөн жил гэхэд л агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцор буюу PM 2.5 үзүүлэлт нь 969-д хүрсэн нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулахуйц хэмжээ бөгөөд онц байдал зарлан, төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан аж.

Сонирхуулахад, Улаанбаатар хотод өнгөрсөн нэгдүгээр сард хэмжилт хийхэд хотын зарим хэсгээр энэ үзүүлэлт нь 3,320 хүрч байсан нь ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс 133 дахин өндөр байсан юм.

Эх сурвалж: www.bbc.com

Ө.ПҮРЭВХҮҮ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж