Төрийн дууллаа үл хүндэтгэсэн хэргээр Хятад иргэнд шийтгэл хүлээлгэлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Төрийн дууллаа үл хүндэтгэсэн хэргээр Хятад иргэнд шийтгэл хүлээлгэлээ

Төрийн дууллаа үл хүндэтгэсэн хэргээр Хятад иргэнд шийтгэл хүлээлгэлээ

Блогтоо улсынхаа төрийн дууллыг зохисгүй байдлаар эгшиглүүлсэн гэх үндэслэлээр Хятад эмэгтэйг 5 хоног саатуулахаар болсон тухай Шанхай хотын цагдаагийн газраас мэдэгдлээ.

Хятадад өнгөрсөн жил шинэчлэн батлагдсан хуулийн дагуу төрийн дууллыг элэглэн, доромжлох, үл хүндэтгэсэн тохиолдолд 15 хоног хүртэл хугацаагаар хорьж шийтгэхээр болсон байна. Хятадын төрийн дууллын тухай энэхүү хууль нь эх газрын Хятадаас гадна Хонгконг, Макаод ч адил хүчинтэй үйлчилдэг ажээ.

20 настай Янг Кай Ли өөрийн блогтоо тавьсан бичлэг дээрээ, төрийн дууллын аяыг тавьж, эхний бадаг эхлэхээс өмнө найрал хөгжим удирдаж байгаа мэт гараараа даллаж, амандаа дүнгэнэн дуулсан байна. Үүний дараа тэр үзэгчидтэйгээ “Сайн байцгаана уу, журмын нөхдөө!” хэмээн мэндчилжээ.

Шанхай хотын цагдаагийн газраас энэ тухай, “тэр БНХАУ-ын төрийн дууллын нэр хүндийг гутаан, үл хүндэтгэсэн. Энэ хэдий жирийн нэг цахим орчинд тавигдсан бичлэг ч гэсэн хууль зөрчсөн нь үнэн” гэж мэдэгджээ.

Харин Янг Кай Ли өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдалд блогоороо дамжуулан, үзэгчдээсээ уучлалт гуйж, дахин шууд бичлэгээ дамжуулахгүй байхаа амласан байна.

Түүнчлэн Ройтерс агентлагийн мэдээлснээр Хонгконгийн хөл бөмбөгийн багийн шүтэн бишрэгчид Бээжингийн засгийн газрыг эсэргүүцэх зорилгоор төрийн дууллын үгийг буруу дуулсан явдал гарч байжээ.

Эх сурвалж: www.reuters.com

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж