Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нар эмнэлгийнхээ гадаа жагсаж байна гэх мэдээлэл тарсан юм. Энэ талаар бид тус газраас тодруулахад эмч нь хариулт өгсөнгүй, "харин Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн эмч нар хуралдаж байна" гэсэн юм.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тус эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнуудын цалинг ямар ч шалтгаангүйгээр 15 хувиар хасжээ. Тиймээс ХӨСҮТ-ийн эмч нар уг шийдвэрийг эсэргүүцэн жагсаал хийх эсэх асуудлаар хуралдаж байгаа аж.
Мөн бид ямар үндэслэлээр эмч, сувилагч, ажилчдынхаа цалинг хассан талаар албаны эх сурвалжаас тодруулахад мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
М.БААСАНДЭЛГЭР
Холбоотой мэдээ