Зөвлөлдөх уулзалт болно | News.MN

Зөвлөлдөх уулзалт болно

Зөвлөлдөх уулзалт болно

Зөвлөлдөх уулзалт болно

ГХЯ, ХЗДХЯ-наас НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын албатай хамтран “Монгол Улсад Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизм байгуулах тухай” зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 10 дугаар сарын 17-18-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулна.

Монгол Улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд 2015 онд нэгдэж орсон бөгөөд энэ гэрээний дагуу эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог байгуулах үүрэг хүлээсэн.

Зөвлөлдөх уулзалтын зорилго нь Монгол Улсад Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизмыг байгуулах хэлбэрийн талаар Засгийн газар, хүний эрхийн үндэсний байгууллага, мөн иргэний нийгэм, төрийн бус байгууллага, судлаачдын оролцоотой зөвлөлдөх, улмаар Монгол Улсын онцлог нөхцөл байдалд нийцсэн, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг үр нөлөөтэй, тогтвортой гүйцэтгэх механизмын талаар санал, зөвлөмж гаргахад оршино.

Зөвлөлдөх уулзалтад ГХЯ, ХЗДХЯ, УПЕГ, ХСИС, Монголын Эмнести интернэшнл болон НҮБ-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Дэд хорооны төлөөлөгчид үндсэн илтгэл тавих бөгөөд холбогдох яам, агентлаг, ХЭҮК, иргэний нийгмийн байгууллага мөн их, дээд сургуулийн төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлнэ.

Зөвлөлдөх уулзалт олон улсын хүний эрхийн гэрээгээр хүлээсэн Монгол Улсын үүрэг мөн Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцсэн гишүүн улсуудаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц өгнө.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Хүний эрхийг хамгаалья гэвэл хүмүүсийнхээ эрхийг зөрчөөд байгаа Лам, Бөө нартайгаа тэмцмээр байгаа юм 2018-10-16 202.70.44.46

Ямар ч хуулинд захирагддаггүй, хүнийг сэтгэлзүйн хувьд нь Эрүүдэн шүүдэг этгээдүүд бол Лам Бөө нар мөнөөсөө мөн юм. Даан ч энэ Хууль эрхзүйн орчинд түүнтэй тэмцэж чадах зүйл огт үгүй, Төрийн Цагдаа хүртэл огт тэмцэж чаддаггүй юм билээ. Хүн юм болохоор өөрсдөө мухар сүсэгтэй, бас хийсэн гэмтэй. Тэгээд л айдаст орчихсон байдаг. Ийм л нийгэмд Монголчууд амьдарч байна. Маш их мухар сүсэгтэй. Хөгжингүй улс болтол Хүний хөгжил Монгол хүний хувьд дахиад 200 жил байна. Харамсалтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж