Орос, Нидерландын цахим дайн

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Орос, Нидерландын цахим дайн

Орос, Нидерландын цахим дайн

“Орос, Нидерланд хоёр цахим дайны байдалд ороод байна” гэж Нидерландын Батлан хамгаалах яамны сайд Аанк Бэелэвэлд өнгөрсөн ням гаригт /2018.10.14/ телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьжээ.

Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Оросын дөрвөн тагнуулч Нидерландын Гааг хот дахь Химийн зэвсгийг хориглох байгууллагын төв байрны гадаанаас серверийг нь хакердах халдлага хийж байгаад баригдсан.

Албаныхны мэдэгдэж байгаагаар тус дөрвөн иргэн ОХУ-ын дипломат паспортаар дөрөвдүгээр сарын 10-нд Нидерландын хилээр нэвтэрсэн бол  дөрөвдүгээр сарын 13-нд Химийн зэвсгийг хориглох байгууллагын ойролцоох Марриот зочид буудлын гадаа компьютерийн хэрэгслээр бүрэн тоноглогдсон машиндаа байж байхад нь баривчилсан аж. Харин ОХУ-ын зүгээс үүнийг эрс үгүйсгэж байгаа юм. Тухайлбал, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров үүнтэй холбоотой хийсэн мэдэгдэлдээ  “үл ойлголцол” гарсан хэмээн тайлбарласан байна.

Нидерландын батлан хамгаалахын сайд, хатагтай Аанк Бэелэвэлд үүнд хариу мэдэгдэл хийхдээ “Тэд бидний асуудалд хөндлөнгөөс оролцоод зогсохгүй ардчилсан тогтолцоонд маань аюул учруулж байна. Бид иймэрхүү асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй, тиймээс ч үүнийг олон нийтэд зарласан” гэжээ. Түүнчлэн Нидерландын батлан хамгаалах яамны зүгээс уг хэрэгтэй холбоотойгоор цахим халдлагаас сэргийлэх төсвөө нэмэгдүүлээд байгаа юм.

Албаны хүмүүсийн мэдээлснээр Химийн зэвсгийг хориглох байгууллага нь Оросын тагнуулч асан Сергей Скрипалийн хэргийг шинжилж байсан бөгөөд халдлага хийсэн дөрвөн этгээд үүнтэй холбоотой мэдээллийг хулгайлахыг завдсан байж магадгүй аж.  ОХУ-ын тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд Английн Солсберид байхад нь охиных нь хамт хордуулсан нь олон улсад шуугиан дэгдээж байв. Улмаар Англи тэргүүтэй 25 улсын засгийн газар уг хэрэгт ОХУ-ыг буруутган, нийт 150 орчим Оросын дипломатуудыг хөөх шийдвэр гаргаж байсан юм. Харин Оросын зүгээс Сергей Скрипалийг хордуулсан хэрэгт өөрсдийгөө холбоогүй хэмээн мэдэгдэж байгаа билээ.

Эх сурвалж: www.enca.com

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж