Туркийн мафийнхан Бумедьенийг хил давуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Туркийн мафийнхан Бумедьенийг хил давуулжээ

Хаят Бумеддьен, Амеди Кулибали

Фото: FRENCH POLICE / AFP

 

Исламын террорист байгууллагууд Туркийн мафид хэдэн арван мянган доллар төлж байж террорист бүсгүй Хаят Бумедьенийг Сирийн хилийг аюулгүйгээр давуулжээ гэж The Mirror сонин бичсэн байна.

 

Парист аллага хийхэд оролцсон гэж сэжиглэгдсэн Хаят Бумедьенийг турк мафийн хоёр хүн  Стамбулын нисэх буудалд угтан аваад дараа нь  очих газарт нь хүргэсэн гэж  Туркийн тагнуулын албаныхан үзэж байна. Тагнуулчдын мэдээгээр террорист эмэгтэй турк-сирийн хилийн  Шанлыурф хот хүргэн мафийнхны мэдлийн байранд байрлуулжээ. Дараа нь түүнийг Эль-Абьяд хотод хүргэсэн байлаа. Тэндээс  тэр эмэгтэй явганаар хил давжээ.

 

Туркийн тагнуулчдад  нисэх буудлын бичлэг, утасны яриа зэргийн баримтууд байгаа гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж