Тайваньд суралцах Монгол оюутны тоо нэмэгдсээр байна

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Тайваньд суралцах Монгол оюутны тоо нэмэгдсээр байна

Тайваньд суралцах Монгол оюутны тоо нэмэгдсээр байна

Тайванийн Минг Чуаний Их Сургууль болон Монгол-Тайванийн Боловсролын төвийн хэлтсийн дарга Лю Гуангаар ахлуулсан баг ”Оюунлаг үйлс” төрийн бус байгууллага аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан Олон улсын 25 дахь удаагийн Боловсролын үзэсгэлэн яармагт оролцлоо.

Лю хэлтсийн дарга хэлэхдээ “энэ жил Тайваньд суралцах монгол оюутны тоо эрс нэмэгдэж 700 орчим болсон. Тайвань нь монгол оюутны суралцдаг голлох улсын нэг боллоо” гэв. Мөн тэрбээр Тайвань, Монгол аль аль нь ардчилсан орон бөгөөд олон талт нийгмийн орчин бүхий аюулгүй байдал сайтай, их сургуулийн багшлах боловсон хүчин бэхэжсэн, үйлдвэрлэл сургалтын хосолмол хамтын ажиллагааг идэвхтэй  хэрэгжүүлдгийг онцолсон юм. Сүүлийн жилүүдэд Тайваньд суралцах монгол оюутнуудын тоо улам бүр нэмэгдэж, 1400 орчимд хүрчээ.

Монгол-Тайванийн Боловсролын төв 2007 онд Тайванийн боловсролын яамнаас дээд боловсрол болон хятад хэлний боловсролыг гадаадад сурталчлах ажилд хамтран ажиллах зорилгоор үүсгэн байгуулагдсан ба тус төв жил бүр Монгол-Тайванийн боловсролын үзэсгэлэнг зохион байгуулж, үүнд Тайваниас 10 гаруй сургууль оролцож, мэдээлэл өгч, элсэлт авдаг. Эдгээр сургууль бүтэн болон хагас тэтгэлэг олгохоос гадна хятад хэлний багш нарыг ирүүлж богино хугацаанд багшлуулдаг.

А.АМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж