Далайд гарцгүй орнуудын хөгжлийн асуудлыг хэлэлцэв | News.MN

Далайд гарцгүй орнуудын хөгжлийн асуудлыг хэлэлцэв

Далайд гарцгүй орнуудын хөгжлийн асуудлыг хэлэлцэв

Далайд гарцгүй орнуудын хөгжлийн асуудлыг хэлэлцэв

Ази тивийн далайд гарцгүй орнуудын хөгжиж буй зарим орнуудын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт ба экспортын төрөлжүүлэлтийг дэмжих нь сэдэвт  бүс нутгийн семинар өнөөдөр /2018.10.16/ Улаанбаатар хот дахь НҮБ-ын байранд болж байна. Далайд гарцгүй орнуудын хувьд олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах, эдийн засгаа хөгжүүлэхэд газар зүйн байршлаас шалтгаалан тээврийн өртөг өндөр, өрсөлдөх чадвар сул, гадаад худалдааны эргэлт бага, экспортын барааны нэр төрөл цөөн, дэд бүтэц муу хөгжсөн зэрэг тулгамдсан олон бэрхшээлтэй тулдаг тухай илтгэл тавьсан эрхмүүд онцолж байна. Дэлхийн дөрвөн тивд нийт 32 далайд гарцгүй орон буйн 16 нь Африк, 10 нь Ази, дөрөв нь Европ үлдсэн нь Өмнөд Америкийн орнууд аж. Эдгээр орнууд хөгжлийн хувьд далайд гарцтай орнуудаас 20 хувиар хоцрогдсон байдаг гэх судалгаа бий.

Далайд гарцгүй орнууд ерөнхийдөө байгалийн баялаг ихтэй, үүн дээрээ үндэслэн гадаадаас хөрөнгө оруулалт татах боломж өндөртэй байдаг аж. Тиймээс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын зүгээс эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалт ямар нөлөө үзүүлж байна вэ, ялангуяа уул уурхайн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт нь эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ гэх асуултуудыг судалж байна.

Б.ТУЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж