БОХХААБХ:Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

БОХХААБХ:Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзэв

БОХХААБХ:Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзэв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.16) хуралдаан 11 цаг 20 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир даргалж, хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар санал хэлсэн. Гишүүдийн зүгээс Байнгын хорооны хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлын явц,  “Атрын IV” аян өрнүүлэх, улсын мал тооллогод хөндлөнгийн хяналт тавих ажлыг зохион байгуулах, ургац хураалтын дүнгийн талаар холбогдох салбарын сайдуудаас мэдээлэл сонсох шаардлагатай  байна гэж байлаа. Байнгын хорооны дарга гишүүдийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаа мэдэгдэв.

Ингээд хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар санал хэлсэн бөгөөд гишүүдийн  хувьд Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж байлаа. Мөн Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг  энэ талаар тайлбар хийв. Тэрбээр, Улсын Их Хурлаас  баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль 06 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дээр нийт 14 зөрчил, гурван хийдэл гарсныг цэгцлэхэд Ажлын хэсэг байгуулалгүйгээр, хуулийн хүрээнд шийдэх боломжтой асуудал гэж байв. Иймд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж