Европын гигант клубууд болох Реал Мадрид болон Бавари Мюнхенд юу тохиолдов? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Европын гигант клубууд болох Реал Мадрид болон Бавари Мюнхенд юу тохиолдов?

Европын гигант клубууд болох Реал Мадрид болон Бавари Мюнхенд юу тохиолдов?

Европын хөлбөмбөгийн 2018-2019 оны улирал эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэ хугацаанд Европын ТОП гигант багууд болох аваргуудын лигийн сүүлийн 3 жилийн аварга Реал Мадрид болон Германы лигийн 6 улирлын аварга Бавари Мюнхен клубууд дотоодын болон Европын дэвжээн дээр улирлыг тун хангалтгүй эхлүүлээд байна. Хоёр баг хоёулаа энэ улиралд шинэ дасгалжуулагчтай эхлүүлж байгаа.

Реал Мадрид клуб: өнгөрсөн зуны хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр дуулиан шуугиантайгаар Испаний шигшээ багийн ажлаа хүлээлгэн өгч Реал Мадрид клубын дасгалжуулагчаар томилогдсон Х.Лопетеги багаа удирдан албан ёсны 11 тоглолтонд оролцохдоо 5 хожил авч 2 тэнцэж 4 хожигдсон. Ялангуяа сүүлийн 4 тоглолтоос 1 тэнцэж 3 хожигдохдоо ганц ч гоол оруулж чадаагүй нь Х.Лопетегиг багаа орхих ёстой гэсэн яриаг газар авахад хүргээд байна. Лигтээ Севилья клубт 3-0 харьцаатай хожигдсон бол Аваргуудын лигт ЦСКА Москва клубд 1-0 харьцаатай хожигдсон. Сүүлийн 4 тоглолтоос хожил авч мөн гоол оруулж чадаагүй байгаа Х.Лопетегиг 2 тоглолтын дараа Барселона клубын эсрэг хийх эль класико тоглолт хүлээж байна.

Алдарт хөлбөмбөгчин З.Зиданаас Реал Мадрид клубын дасгалжуулагчийн ажлыг хүлээж авсан Х.Лопетегийн хувьд нөхцөл байдал тун хүнд байдалтай болоод байна. Испани мэргэжилтэн Х.Лопетеги дасгалжуулагчийн замналдаа Испаний Райо Вальекано болон Португалын Порто клубт ажиллаж байсан бөгөөд Португалын клубт боломжийн амжилттай ажилласан байдаг. Харин Испаний нас насны шигшээ багт ажиллахдаа өндөр амжилттай ажиллаж байсан ч түүний Реал Мадрид клуб дэх замнал тийм ч дардан байсангүй. Нөхцөл байдал цааш хэрхэхийг харах л үлдэж байна. Магадгүй эль класикогийн үр дүнгийн дараа ажлаа орхиж болох юм.

Бавари Мюнхен клуб: Реал Мадрид клубын адил хүнд нөхцөл байдалтай байгаа баг бол Германы аварга Бавари Мюнхен клуб болоод байна. Ю.Хайнкесаас ажлыг нь хүлээж авсан Н.Ковач Бавари Мюнхен клубыг удирдан лигийн сүүлийн 3 тоглолтоос ганц ч хожил авч чадаагүй бөгөөд лигийн хүснэгтийн 6-рт 13 оноотой бичигдэж байна. Хамгийн сүүлд өрсөлдөгч Боруссиа Мюхенгладбах клубт талбайдаа 3-0 харьцаатай хожигдсон.

Эхний 7 тоглолтын дараах байдлаар хүснэгтийн 6-р байранд бичигдэж байгаа нь сүүлийн жилүүдэд тохиогоогүй үзүүлэлт юм. Мөн сүүлд Аваргуудын лигийн хүрээнд Аякс клубыг талбайдаа хүлээн авч 1-1 харьцаатай тэнцсэн. Магадгүй Н.Ковачид нөхцөл байдлыг эргүүлэх боломж бий. Одоо Вольфсбург клубтай хийх лигийн тоглолт болон аваргуудын лигт Грекийн АЕК Афин клубтэй хийх тоглолтоос эерэг үр дүн, тэр дундаа хожил авах ёстой. Бавари Мюнхен клубын хувьд дээрх хоёр өрсөлдөгчөө хожих бүрэн боломжтой. Х.Лопетегиг бодвол Н.Ковач суудалдаа үлдэх магадлал харьцангуй их байгаа.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-10-16 202.126.89.163

Дүү - энэ хоёр яасан нь дээр вэ,