Эзнийгээ хөхний хорт хавдраас аварсан муур

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Эзнийгээ хөхний хорт хавдраас аварсан муур

Эзнийгээ хөхний хорт хавдраас аварсан муур

Английн Ньюкастл хотын оршин суугч 45 настай Анжела Тиннинг гэгч бүсгүй муурныхаа ачаар хөхний хорт хавдраас аврагдсан тухайгаа ярьжээ.

Хэдэн жилийн өмнө Анжелагийн муур Мисси эзэндээ тэврүүлмэгцээ л түүний цээжин дээр гараад нэг л газраа хөлөөрөө хүрч үзээд байх болсон гэнэ. Анжела муурныхаа гэнэтийн хачин үйлдлийг анзаарч, цээжин тушаа нь хөндүүрлээд байгааг мэдэрч биеэ үзүүлэхээр эмнэлэгт  хандсан аж. Эмч нар хөхний хорт хавдрын өмнөх шинж тэмдэг илэрч буйг тогтоон, яаралтай хагалгаа хийсэн байна. Гэтэл хоёр жилийн дараа Мисси муур дахиад л өнөөх үйлдлээ үзүүлэх болж. Энэ удаад ямар ч зовиур мэдрэгдэхгүй байсан ч муурандаа дахин итгэж, эмнэлэгт очсон байна. Гэтэл тэрбээр хөхний хорт хавдартай болсон байсан ба хөх тайрах хагалгаанд оржээ.

Тэрбээр “Миний бие ямар ч зовиур, өвчин мэдрээгүй. Харин муур минь л миний цээжин дээр гараад өвчний талаар надад урьдчилж хэлээд байсан юм билээ. Хэрвээ би дахиад хэдэн сар хүлээсэн бол хавдар томорч, амиа алдах байсан. Мисси маань байгаагүй бол би аль хэдийн үхсэн” гэж Анжела Тиннинг ярьжээ.

Анжела муураа Үндэсний муурын холбооноос өгдөг шагналд “Баатар муур” төрөлд нэр дэвшүүлсэн гэнэ. Мөн тэрбээр одоо “Хөхний хорт хавдрын төв”-д туслахаар хандивын аян зохион байгуулж өөртэй нь адилхан өвчтэй хүмүүст туслахаар мөнгө цуглуулж байгаа юм байна.

Эх сурвалж: metro.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж