Харвардын их сургууль Азиудыг гадуурхсан хэмээн шүүхэд дуудагдав

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Харвардын их сургууль Азиудыг гадуурхсан хэмээн шүүхэд дуудагдав

Харвардын их сургууль Азиудыг гадуурхсан хэмээн шүүхэд дуудагдав

Харвардын их сургуульд элсэхэд үндэс угсаагаар нь гадуурхан ялгаварладаг гэх хэргээр Бостон хотын холбооны шүүхэд дуудагдсан хэмээн Ройтерс агентлаг мэдээлжээ. Сургуулиудын элсэлтийн тоо баримт дээр шинжилгээ хийсний эцэст Ази гаралтай оюутнуудыг санаатайгаар хязгаарлах бодлого явуулсныг олж тогтоожээ. Ингэхдээ хэдийгээр үнэлгээ өндөр байсан ч Ази элсэгчдийг Африк-Америк, Латин Америк оюутнуудаас доогуур эрэмбэлж байсан гэнэ.

“Шударга элсэлтийн төлөө” нэртэй ашгийн бус байгууллага  тус Харвардын их сургуулийн талаар  гомдол гаргасан байна. АНУ-ын хуулийн дагуу улсаас санхүүждэг  байгууллага нь  арьсны өнгө эсвэл  үндэсний шинж тэмдгээр нь  ялгаварлан гадуурхах эрхгүй. Хэрэв элсэлтээр ялгаварлан гадуурхалт  гаргаж байсан нь батлагдвал Харвардын их сургууль улсын санхүүжилтээ алдана.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж