О.Мэттьюс гялзалзаж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

О.Мэттьюс гялзалзаж байна

О.Мэттьюс гялзалзаж байна

Өнөө өглөө Хойд Америкийн мөсөн талбайд 4 тоглолт боллоо. Улирал эхэлснээс хойш ганцхан хожигдсныг эс тооцвол 6 хожил аваад байгаа Торонто Мейпл Лифс баг талбайдаа Лос-Анжелес Кингс багийг хүлээн авч тоглосон. Хоёр багийн тоглолт 4-1 харьцаагаар талбайн эзэн багийн ялалтаар өндөрлөсөн багаас К.Капанен 2 гоол, П.Марло болон М.Марнер нар тус бүр нэг гоол оруулсан бол О.Мэттьюс, Ж.Гардинер нар тус бүр 2 гоолын дамжуулалт өгсөн байна. Энэ улирал Торонто Мейпл Лифс багийн I лайны довтолгоо болох П.Марло, О.Мэттьюс, К.Капанен нар зогсоогдошгүй байна. Тэд улирал эхэлснээс хойш 15 гоол, 14 гоолын дамжуулалт өгөөд байна. Ялангуяа О.Мэттьюс аль хэдий нь 10 гоол оруулаад байгаа бол 7 тоглолт дараалан оноо авч ҮХЛ дэх эхний 7 тоглолтоос тасралтгүй оноо авсан 5 дахь тоглогч болсон. Гэхдээ II лайн болох Ж.Таварес, М.Рейли болон М.Марнер нарын довтолгооны гурвалыг ч мартаж болохгүй. Энэ улирал Торонто Мейпл Лифс багийн довтолгоо маш хүчтэй байна. Мөн тус тоглолтонд Торонто Мейпл Лифс багийн шинэ цэрэг Т.Плеканец ҮХЛ-н 1000 дахь тоглолтондоо оролцжээ.

Цагтаа ҮХЛ-ийн байнгын плэй-оффын төлөөлөгч байсан Детройт Ред Уингс багийн уналт үргэлжилсээр. Сүүлийн 2 улирал плэй-оффт шалгарч чадаагүй Детройт Ред Уингс баг энэ улирлын эхний 6 тоглолт хийхдээ хожил авч чадаагүй байна. Өнөө өглөө Монериал Канадиенс багийн талбайд зочлон 7-3 харьцаатай дахин хожигдлоо. Өнөөдрийн байдлаар Детройт Ред Уингс баг -16 байгаа нь лигийн хамгийн тааруу хамгаалалттай баг болоод байгааг илтгэж байна. Харин тэдний Оттава Сенаторс баг талбайдаа Нэгдсэн Улсын Техас мужийн Даллас Старс багийг хүлээн авч 4-1 харьцаатай хожсон. Тус тоглолтонд зочин баг Даллас Старс багаас Ж.Клинберг эхний гоолыг оруулсан ч үүнээс хойш талбайн эзэд санаачлагыг авч 2-р үед рүүки хамгаалагч М.Лэжойе карьерынхаа эхний гоолоо оруулж тооны харьцааг тэнцүүлсэн бол Оттава Сенаторс багийн драфтын сонголт Б.Ткачук дахин нэг гоол, М.Бёдкер, З.Смит нар тус бүр 1 гоол оруулжээ. Энэ тоглолт талбайн эзэн Оттава Сенаторс багийн рүүки залуусын өдөр байлаа.

Нэшвилл Предаторс баг хожлын тоогоо 5 болголоо. Улирал эхэлснээс хойш 5 тоглолт хийж 4 ялалт аваад байсан Нэшвилл Предаторс баг талбайдаа Миннесота Уайлд багийг хүлээн авч 4-2 харьцаатай хожсон байна.

Б.БЯМБАБАЯР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж