Гамшгаас хамгаалах дадлага сургуульд хамрагдав

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах дадлага сургуульд хамрагдав

Гамшгаас хамгаалах дадлага сургуульд хамрагдав

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт цаас, цаасан бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Финпак” ХХК-ийн ажилчид гамшгаас хамгаалах дадлага, сургуульд хамрагдлаа. Энэ үеэр Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтууд, “Бэлэн бай“ сургалтын багцын хүрээнд  сургалт, дадлагыг зохион байгуулсан юм.

Цаас, цаасан  бүтээгдэхүүний чиглэлээр  үйл ажиллагаа  явуулдаг тус үйлдвэрийн  хувьд  гал түймрийн аюулын үед их хэмжээний хохирол учрах өндөр эрсдэлтэй.

Тиймээс гал түймрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал түймрийн аюулын үед ажилчид аврах  зам гарцаар хэрхэн аюулгүй гарах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг   ашиглах, түгшүүрийн дохиогоор барилга байгууламжаас аваарын зам гарцаар гарах тухай сэдвээр танхимын сургалтанд хамрагдлаа.

Мөн гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай  ойлголтоос гадна  газар хөдлөлт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм нормтой танилцсан юм.

Гал унтраах тархалтын сургуулийг нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангиас зохион байгуулсан юм. Сургалт, дадлага сургуульд  “Финпак” ХХК-ийн 80 гаруй ажилтан албан хаагч оролцлоо гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж