Самсунг Индонезид 600 мянган ам.доллар хандивлажээ | News.MN

Самсунг Индонезид 600 мянган ам.доллар хандивлажээ

Самсунг Индонезид 600 мянган ам.доллар хандивлажээ

Самсунг Индонезид 600 мянган ам.доллар хандивлажээ

Солонгосын Самсунг электроникс корпораци Индонезийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сулавеси арлын Палу хотын сэргээн босголтод зориулж 600 мянган ам.долларыг хандивлаж байгаагаа мэдээлжээ. Тус мөнгийг Индонезийн Улаан загалмайн нийгэмлэгт өнөөдөр /2018.10.16/ гардуулан өгсөн байна.

Үүнээс гадна Самсунг корпораци гамшгийн голомтод “Самсунг тусламжийн төв”-ийг нээхээр төлөвлөсөн гэв. Тус төв нь гамшигт нэрвэгдсэн иргэдэд хоол, цэвэрлэгээний бүтээгдэхүүнээр үйлчлэх, эвдэрч гэмтсэн гэр ахуйн барааг үнэгүй засаж өгөх зэрэг тусламжийн үйлчилгээ үзүүлэх юм байна.

Өмнө нь долдугаар сард Индонезид болсон газар хөдлөлтийн гамшгийн үеэр 200 мянган ам.доллар хандивлаж байжээ. Өнгөрсөн сард Индонезийн Сулавеси арал дээр 7,5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж асар их хэмжээний хохирол амсаад байгаа билээ. 5000 гаруй хүн ор сураггүй алга болж, 2000 гаруй хүн нас барж, байшин барилга дэд бүтэц эвдэрч сүйдэн, хэдэн зуун мянган хүн орох оронгүй болсон билээ.

Эх сурвалж: YONHAP

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж