ФОТО: “Өнөөдрийн Монгол” төслийн дуранд буусан агшин

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

ФОТО: “Өнөөдрийн Монгол” төслийн дуранд буусан агшин

ФОТО: “Өнөөдрийн Монгол” төслийн дуранд буусан агшин

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 2018 оныг аялал жуулчлалыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгохоор тусгасан билээ. Энэ хүрээнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо (МГЗНХ) улсынхаа хөгжил, бүтээн байгуулалт, соёл, уламжлалыг олон улсад сурталчлах зорилгоор гадны хэвлэлийн гэрэл зурагчдыг хамруулсан “Өнөөдрийн Монгол” төслийг санаачлан зохион байгууллаа. Тодруулбал, төслийг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай хамтран 10 дугаар сарын 8-14-ний өдөр амжилттай хэрэгжүүлэв.

“Өнөөдрийн Монгол” төсөлд урилгаар ОХУ-аас “ТАСС”, "Риа Новости" агентлаг, БНХАУ-аас Синьхуа агентлаг, CNTV, Япон улсаас “Киодо нюьс” агентлаг болон Японы гэрэл зургийн холбооны фото сэтгүүлчид оролцсон юм. Хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодын гэрэл зурагчид долоо хоногийн турш Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот болон нийслэлийн хүрээний аялал жуулчлалын бүсээр ажиллаж, мэдээ, сурвалжлага бэлдсэн юм Төслийн гол зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдаар дамжуулан энэ цагийн Монгол орныг олон улсад сурталчлан таниулах, гадны хэвлэл мэдээллийн архив дахь Монгол Улсын тухай өгүүлэх гэрэл зургийг шинэчлэх, өргөжүүлэх, эерэгээр харуулах байлаа.

Төслийн тайлант үзэсгэлэнг 10 дугаар сарын 14-нд Уран зургийн галерейд нээсэн бөгөөд энэ сарын 17-ныг хүртэл олон нийтэд нээлттэй байна.

Төсөлд хамрагдсан гэрэл зурагчид:

  1. Сергей Бобылев – ОХУ, Тасс агентлаг
  2. Владимир Астапкович – ОХУ, Риа Новости
  3. Юрьевич Александр Гармаев – Буриад, чөлөөт уран бүтээлч
  4. Целовальникова Светлана – Буриадын Угсаатан судлалын фото сурвалжлагч
  5. Төмөрголт – БНХАУ, CNTV
  6. Асхан – БНХАУ, Синьхуа
  7. Бай Хиегү – БНХАУ, Синьхуа
  8. Койкэ Такаши – Япон, чөлөөт уран бүтээлч
  9. Наохико Хатта – Япон, Киодо нюьс
  10. Ц.Батбаатар МГЗНХ
  11. В.Баттулга МГЗНХ
  12. С.Бадамханд МГЗНХ
  13. Л.Ганзориг МГЗНХ
  14. Б.Чадраабал МОНЦАМЭ
  15. Д.Эрдэнэцэцэг MPA.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж