Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа удирдлага газраас “Аврагч” биеийн тамир техник-спортын хороотой хамтран “Цэргийн биеийн тамирын бэлтгэл, алба хаагчдын бие бялдрын ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад ОБЕГ, нийслэлийн хүрээний анги, байгууллагын дарга, захирагч, дотоод сургалт хариуцсан 40 гаруй алба хаагч оролцож байгаа юм.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэ удаагийн сургалтыг төрийн байгууллагуудын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсөн Цэргийн биеийн тамирын зааврын дагуу Онцгой байдлын алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, бие бялдрын ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх, биеийн тамирын бэлтгэл хичээлийг сургалтын төлөвлөлтийн дагуу зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ