Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баталсан А/319 дугаар тушаалын дагуу Дорнод аймагт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг өнөөдөр эхэллээ.
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймгийн 7 суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулах юм.
Үзлэг шалгалтаар дээрх сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллана.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ