Хан-Уул дүүргийн сурагчид Япон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдана

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн сурагчид Япон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдана

Хан-Уул дүүргийн сурагчид Япон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдана

Нийслэлийн Хан-Уул дүүрэг нь Япон Улсын Мусашимураяама хоттой 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан билээ.

Санамж бичгийн хүрээнд хоёр дүүрэг сурагч солилцооны хөтөлбөрийг эхлүүлж эхний байдлаар Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 4-6 дугаар ангийн 5 хүүхдүүдийг үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сонгон шалгаруулж, Мусашимураяама хотод зохион байгуулагдах соёл, урлаг, спортын арга хэмжээнд оролцуулахаар боллоо. Сонгон шалгаруулалтад нийслэл, дүүрэгт урлаг, спортоороо бусдыгаа тэргүүлдэг сурагчид шалгарсан бөгөөд тус хотын соёл, урлагийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн авьяаслаг хүүхдүүдийг төлөөлөн оролцох юм.

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрүүдэд Япон Улсын Мусашимураяама хотод зохион байгуулагдах соёл, урлаг, спортын арга хэмжээнд оролцох 5 сурагчийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан эцэг эхчүүдийн хамт хүлээн авч уулзлаа. Тэрбээр эцэг эхчүүд, шалгарсан сурагчдад хандан “Хан-Уул дүүрэг олон улс орны хотуудтай хамтын ажиллагаа тогтоон төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, эдийн засаг, хөрөнгө оруулалт, Хөдөө аж ахуй, бизнесийн чиглэлээр үр ашигтай хамтран ажилладаг. Үүний нэг тод жишээ нь тус хоттой соёл урлаг, спорт, эрүүл мэндийн чиглэлээр түлхүү хамтран ажилладаг бөгөөд энэхүү сурагч солилцооны хөтөлбөрөө улам өргөжүүлэн уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа төдийгүй тус хотын сурагчид манай улсын түүх соёл, ёс заншилтай танилцахаар хүрэлцэн ирнэ. Ингээд та бүхэн Япон Улсын түүх соёл, ёс заншилтай танилцаад, олон сайхан найз нөхөдтэй болж, арга хэмжээндээ амжилттай оролцоод ирэхийг хүсэн ерөөж,  онгоцны тийзийг нь албан ёсоор гардуулан өглөө.

Тус үйл ажиллагаанд шалгарсан сурагчид сүмо бөхийн тэмцээн уралдаан оролцоод Япон улсын соёл урлагтай тусгай хөтөлбөрийн дагуу танилцах юм гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж