Хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Япон улсад зохион байгуулагдаж буй волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-ний 3-р шатны тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр 3-р шатны ээлжит тоглолт явагдаж тэмцээнийг зохион байгуулагч Япон болон дэлхийн аварга цолоо хамгаалахаар ирсэн, Риогийн олимпийн хүрэл медальт АНУ-ын шигшээ багууд өрсөлдөгч багууддаа хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.

Италийн шигшээ баг Японы шигшээ багтай 5 сет тоглож 25-20, 22-25, 25-21, 19-25, 15-13 харьцаатай ялалт байгуулсан. Тус тоглолтонд Италийн шигшээ багийн тоглогч П.Эгону 36 оноо авсан. Түүнд М.Силла 19 оноо, А.ДАнеси 13 оноо, К.Кричелла 11 оноогоор тус хүргэж багийнхнаа хожигдолгүй цувралыг үргэлжлүүлж чадсан. Хоёр багийн тоглолт маш ширүүн, эн тэнцүүхэн үргэлжилж байсан бөгөөд Японы багаас Е.Араки, С.Кога, Р.Шиннабе болон Ю.Иший нар сайн тоглож байсан. Гэвч эцсийн мөчид нэмэлт 5 дахь сетэд 15-13 харьцаатай хожигдсон. Италийн шигшээ баг Японы шигшээ багийг 5 сетэд буулгаж авснаар энэ удаагийн ДАШТ-нд ганц ч хожигдолгүй ганц баг болон үлдээд байгаа. Ийнхүү тэмцээний 3-р шатны G хэсгээс ялалт байгуулсан Италийн шигшээ баг хэсгийн аваргын төлөө Сербийн шигшээ багтай тоглохоор болж байгаа бол Японы шигшээ баг 5-р байрны төлөө АНУ-ын шигшээ багтай тоглоно.

Тэмцээний 3-р шатны Н хэсэгт Нидерландын шигшээ баг АНУ-ын шигшээ багтай тоглож мөн л 5 сетэд 30-32, 15-25, 25-22, 25-15, 15-9 харьцаатай хожсон байна. Тоглолтын эхний 2 сетэд АНУ-ын бүсгүйчүүд илүүрхэж чадсан ч шийдвэрлэх 3-р сетэд өрсөлдөгч нартаа хожил алдсан нь тоглолтын хувь заяаг эргүүлэх цэг болж Нидерландын бүсгүйчүүд сүүлийн 2 сетэд дараалан ялалт байгуулснаар ялалтыг авч чадсан. Ялангуяа 4 болон 5 дахь сетэд АНУ-ын шигшээ багийн бүсгүйчүүд сэргэж чадахгүй байсаар өрсөлдөгч багтаа боломж олгосон. Ийнхүү АНУ-ын шигшээ баг Хятад болон Нидерландын шигшээ багт 5 сет тоглон хожигдож байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж