С.Нарангэрэл: Хүмүүс эрээ цээргүй, шунахай болсон байна | News.MN

С.Нарангэрэл: Хүмүүс эрээ цээргүй, шунахай болсон байна

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

С.Нарангэрэл: Хүмүүс эрээ цээргүй, шунахай болсон байна

С.Нарангэрэл: Хүмүүс эрээ цээргүй, шунахай болсон байна

“Өнөөгийн Монголын нийгмийн улс төрийн хариуцлага, ёс зүйн зангилаа асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2018.10.16/ Тусгаар тогтнолын ордонд боллоо.

МАН-ын Хяналт ерөнхий хорооны дэргэдэх ёс зүйн хороо, Стратеги академи, Удирдлагын академи, Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэн хамтран тус хурлыг зохион байгуулж, 300 орчим хүн оролцлоо.

Энэ эрдэм шинжилгээний хурал нь улс төрийн алба хаагчийн ёс зүйн сэдвийг хөндсөн анхны хурал гэдгээрээ онцлогтой аж.

Хуралд ирсэн төлөөлөгчид хариуцлага болон ёс зүйн сэдвийн дагуу есөн илтгэл тавьсан юм.

Тус хурлыг МАН-ын ёс зүйн хорооны дарга, профессор Т.Баасанцогт даргалан явууллаа. Тэрээр “Нийгэмд ёс зүйн ойлголт, харилцаа, төлөвшлийг хэрхэн ойлгуулахаа эрдэмтдийн судалгаанаас гарган ирж, үнэлэлт дүгнэлт хийхийн тулд энэ хурлыг зохион байгуулж байна. Манай нийгмийн байдал 1990 оноос хойш маш их өөрчлөгдсөн. Тэр дундаа 1992 онд баталсан Үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулна гэсэн зорилт байдаг. Гэтэл одоогийн нийгэмд энэ зорилт хэрэгжиж байна уу. Үүнийг шийдэхийн тулд бид ёс зүйн асуудал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай” гэлээ.

Энэ үеэр профессор, академич С.Нарангэрэл “Монголчуудын ёс суртахуун” сэдэвт илтгэл тавилаа. Тус илтгэлдээ “Манай нийгмийн уруудаж буй шалтгаан нь монголчуудын ёс суртахуунтай шууд холбоотой. Ёс суртахуун гэдэг нь  хүнд байх заяагдмал, төрөлх шинж. Гэтэл одоогийн хүмүүс шударга бус, аймхай, эрээ цээргүй, нэр төргүй, харгис, шунахай болчихсон. Бид ёс суртахууныг эрхэмлэх ёстой байтал түүний оронд мөнгө, хар тамхи, архидалтыг нэгт тавьсан. Энэ нь нийгмийг хүнд байдалд оруулж байна” гэсэн юм.

Хуралд оролцогч хүн бүр ёс зүйн талаарх санал хүсэлтээ таван минутад багтаан хуваалцаж, цаашид хэрэгжүүлэх практик зөвлөмжийг гаргалаа.

М.БААСАНДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2018-10-16 45.117.32.4

ХҮН ХҮН БИШ БОЛСОН ШҮҮ. ТА ЮУ АЙЛДАЖ БАЙНА ДАА. ГАДААД ТӨРХ НЬ ХҮН БОЛОХООС АДГУУ, АРААТНААС ДОР.

Avatar

ЗОЧИН 2018-10-16 45.117.32.4

ХҮМҮҮС ХҮН БИШ БОЛСОН ШҮҮ ДЭЭ. НАРАНГЭРЭЛ ГУАЙ МИНЬ. ТА ЮУ АЙЛДАЖ БАЙНА ДАА. ===ҮЗЭГДЭХ БАЙДАЛ НЬ Л ХҮН ТӨРХТЭЙ БОЛОХООС АРААТАН, АДГУУСНААС ДООР.

Avatar

Зочин 2018-10-16 203.91.115.249

Дээрээ ийм урагшгүй өлөн ховдог байхаар доодуул нь юунаас ичиж зовох вэ дээ.

Avatar

irgen 2018-10-16 202.21.127.170

Ямар ч амьдралгүй утопи зүйл ярьсаар байтал Монгол сүйрч дууслаа. Энд ярьж байгаа хүмүүс амьдралаас тасархай, хол хөндий юм ярьсан академич макадемич гэсэн худлаа гаруудын яриа хэнд хэрэгтэй юм бэ. Жаахан амьдралтай юм ярьж бичээчээ.

Avatar

иргэн 2018-10-16 183.177.98.69

Дээрээ болохгүй байна гэж бодоод байна энэ шал дэмий бодол шүү энэ нийгэмд иргэд чинь ёс суртхуунгүй ямарч бодох сэтгэх чадваргүй болчихоод байна шүүдээ Хэнбэ Гэвэл тэр өөрсдийгээ ядуурлаа гээд хашгачаад байгаа иргэд шүү
Иргэд соён гэгээрүүлэхгүй бол удахгүй монгол сөнөнө шүү ямагт сана

Avatar

иргэн 2018-10-16 183.177.98.69

Дээрээ болохгүй байна гэж бодоод байна энэ шал дэмий бодол шүү энэ нийгэмд иргэд чинь ёс суртхуунгүй ямарч бодох сэтгэх чадваргүй болчихоод байна шүүдээ Хэнбэ Гэвэл тэр өөрсдийгээ ядуурлаа гээд хашгачаад байгаа иргэд шүү
Иргэд соён гэгээрүүлэхгүй бол удахгүй монгол сөнөнө шүү

Avatar

Зочин бүсгүй 2018-10-16 64.119.22.167

Энэ зөв зүйтэй хурал болжээ. Анхных юм байх да. Нам дагасан дарга нар хамгийн ёс зүйгүй. Харьцмааргүй. Академид намынхаа нөхдийг татдаг тэд нараа л дэмждэг акадёмич байна. Мэргэжлийн судлаачдын ур чадвартайг нь дэмждэгүй шдээ.

Avatar

Зочин 2018-10-16 178.20.55.18

Хотын дарга Батболдын тухай бичлэгийг хууль бусаар хийж Женкод хүргэсэн түүний б**с долоогч Хүрэлсүхийн хулхи чиргүүл гишүүн Л. Оюунэрдэнийн ёс суртахуун улс төрч залуу хүнд байж боломгүй бохир характер. Энэ тухай Женкогийн хууль ёсны олон нийттэй харилцах зөвлөх Уянга, өөрийн нөхөр шантааж Баатархуягийн хамт энэ тухай сошиалаар удаа дараа мэдэгдэж, заналхийлж байна. Ёс суртахуунгүй ерөнхийлөгч болон түүний зөвлөх Уянга, гишүүн Л. Оюунэрдэнэ гээд ёс суртахуунгүй шантаажаар улс төр хийгчид…

Avatar

1 2018-10-16 103.206.195.166

Улс төрчид болон төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтны ёс суртахуун нь Үндсэн хуулийн доордохын 7-н өөрчлөлттэй шууд холбоотой

Avatar

Зочин 2018-10-16 202.21.117.34

Тэр дундаа 1992 онд баталсан Үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулна гэсэн зорилт байдаг. Гэтэл одоогийн нийгэмд энэ зорилт хэрэгжиж байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж