С.Нарангэрэл: Хүмүүс эрээ цээргүй, шунахай болсон байна

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

С.Нарангэрэл: Хүмүүс эрээ цээргүй, шунахай болсон байна

С.Нарангэрэл: Хүмүүс эрээ цээргүй, шунахай болсон байна

“Өнөөгийн Монголын нийгмийн улс төрийн хариуцлага, ёс зүйн зангилаа асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2018.10.16/ Тусгаар тогтнолын ордонд боллоо.

МАН-ын Хяналт ерөнхий хорооны дэргэдэх ёс зүйн хороо, Стратеги академи, Удирдлагын академи, Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэн хамтран тус хурлыг зохион байгуулж, 300 орчим хүн оролцлоо.

Энэ эрдэм шинжилгээний хурал нь улс төрийн алба хаагчийн ёс зүйн сэдвийг хөндсөн анхны хурал гэдгээрээ онцлогтой аж.

Хуралд ирсэн төлөөлөгчид хариуцлага болон ёс зүйн сэдвийн дагуу есөн илтгэл тавьсан юм.

Тус хурлыг МАН-ын ёс зүйн хорооны дарга, профессор Т.Баасанцогт даргалан явууллаа. Тэрээр “Нийгэмд ёс зүйн ойлголт, харилцаа, төлөвшлийг хэрхэн ойлгуулахаа эрдэмтдийн судалгаанаас гарган ирж, үнэлэлт дүгнэлт хийхийн тулд энэ хурлыг зохион байгуулж байна. Манай нийгмийн байдал 1990 оноос хойш маш их өөрчлөгдсөн. Тэр дундаа 1992 онд баталсан Үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулна гэсэн зорилт байдаг. Гэтэл одоогийн нийгэмд энэ зорилт хэрэгжиж байна уу. Үүнийг шийдэхийн тулд бид ёс зүйн асуудал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай” гэлээ.

Энэ үеэр профессор, академич С.Нарангэрэл “Монголчуудын ёс суртахуун” сэдэвт илтгэл тавилаа. Тус илтгэлдээ “Манай нийгмийн уруудаж буй шалтгаан нь монголчуудын ёс суртахуунтай шууд холбоотой. Ёс суртахуун гэдэг нь  хүнд байх заяагдмал, төрөлх шинж. Гэтэл одоогийн хүмүүс шударга бус, аймхай, эрээ цээргүй, нэр төргүй, харгис, шунахай болчихсон. Бид ёс суртахууныг эрхэмлэх ёстой байтал түүний оронд мөнгө, хар тамхи, архидалтыг нэгт тавьсан. Энэ нь нийгмийг хүнд байдалд оруулж байна” гэсэн юм.

Хуралд оролцогч хүн бүр ёс зүйн талаарх санал хүсэлтээ таван минутад багтаан хуваалцаж, цаашид хэрэгжүүлэх практик зөвлөмжийг гаргалаа.

М.БААСАНДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж