Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны Ерөнхийлөгчөөр Л.Элдэв-Очир сонгогджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны Ерөнхийлөгчөөр Л.Элдэв-Очир сонгогджээ

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны Ерөнхийлөгчөөр Л.Элдэв-Очир сонгогджээ

2018 оны 10 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд Монголын томоохон мэргэжлийн холбоодын нэг Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны наймдугаар их хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагджээ.

Тус хурлын хүрээнд Хөдөө аж ахуйн хоршооллын хөгжлийн форум зохион байгуулагдаж “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр III” бодлогын баримт бичгийг батлан гаргасан байна.

Мөн холбооны бүтэц зохион байгуулалтыг хэлэлцэж VIII их хуралд оролцогчдын 90 гаруй хувийн саналаар УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир сонгогдож ирэх дөрвөн жилд Монголын мянга мянган хоршоологчдын эрх ашгийг хамгаалж, бодлого үйл ажиллагааг нь удирдан ажиллахаар болжээ.

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо нь 4300 гаруй гишүүн холбоотой, 150,000 гаруй малчин, тариаланчдыг нэгтгэсэн Монголын томоохон холбоодын нэг юм. Тус холбооны үе үеийн удирдлагуудаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сумъяабазар, Монголын банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж н.Баяртсайхан нар ажиллаж байжээ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нь Монголын хүнсчдийн холбооны Ерөнхийлөгч, МУ-ын Ерөнхий сайдын Хөдөөгийн бодлогын зөвлөх, Спирт бал бурам ХК зэрэг төр, хувийн хэвшлийн томоохон ажил эрхэлж байсан туршлагатай хүн юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж