Ослын улмаас хоёр хүний амь эрсдэж, найман хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Ослын улмаас хоёр хүний амь эрсдэж, найман хүн гэмтжээ

Төв аймгийн Жаргалант сумын нутаг Тахилтын даваа гэх газар  өчигдөр /2018.10.15/  17:47 цагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал,  T.Allex маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас   T.Pruis машины  жолооч 39 настай эрэгтэй Б автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ. Хамт зорчиж явсан 27-35 насны гурван хүн, таван настай хүүхэд Төв аймгийн Жаргалант сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Мөн энэ өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэн баг гэх газар T.Landcruiser-100 маркийн автомашин T.Pruis-20 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 32 настай эрэгтэй Ө-ийн амь нас хохирч, зорчигч нарын дөрвөн хүн гэмтсэн ноцтой осол бүртгэгджээ. Ослын шалтгааныг тодруулахаар   аймгийн Цагдаагийн газар ажиллаж байна.

2018 он гарсаар эхний есөн сарын байдлаар хүний амь нас хохирсон 374 осол гарсан хэлбэрээр нь авч үзвэл 174 буюу 46.5 хувь нь онхолдох, 88 буюу 23.5 хувь нь мөргөлдөх, 94 буюу 25.1 хувь нь явган зорчигч мөргөх, зорчигч хэлбэрээр тус тус гарчээ. Жолооч нар орон нутгийн замд зөвшөөрөгдөх дээд хурдыг хэтрүүлэн зорчдогоос гадна бартаатай, огцом эргэлттэй, гүйцэж түрүүлэх боломжгүй замд хурдыг зөв тохируулж яваагүйгээс зам тээврийн осол гарах нь их байдаг аж.  Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас  орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахиж оролцохыг анхааруулж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж