Баварийн сонгууль Меркелийн эрин үеийн төгсгөлийг зөгнөлөө | News.MN

Баварийн сонгууль Меркелийн эрин үеийн төгсгөлийг зөгнөлөө

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Баварийн сонгууль Меркелийн эрин үеийн төгсгөлийг зөгнөлөө

Баварийн сонгууль Меркелийн эрин үеийн төгсгөлийг зөгнөлөө

Сонгууль дуусмагц дараагийн сонгуулийн өмнөх үе эхэлдэг гэдэг. Холбооны улсын бүтэцтэй учраас ХБНГУ-д байнга сонгууль явагдаж байдаг. Муж улсуудын парламентын сонгууль болон орон нутгийн сонгууль хооронд зохицуулалт байдаггүй учраас жил тутамд үндэсний улс төрд томоохон нөлөө бүхий чухал сонгуулиуд үргэлжилж байдаг. Энэ намрын хувьд (2018 оны аравдугаар сарын 14-ны Ням гаригт) Бавари муж улсад парламентын сонгууль болж өнгөрлөө. Аравдугаар сарын 28-нд болон Хессен муж улсын парламентын сонгууль болно. Энэ хоёр сонгуулиар Канцлер Ангела Меркел болон түүний Засгийн газрын хувь заяа шийдэгдэх болно.

Эхний сонгууль Холбооны Засгийн газрын хувьд гамшиг болоод өнгөрлөө. Ангела Меркелийн толгойлдог Христосын ардчилсан холбоо намын (ХАХН) эгч дүүс нам болох Христосын нийгмийн ардчилсан холбоо нам (ХНАХН) ба Германы Социал демократ нам (ГСДН)  тус тус арваас дээш хувийн саналаа алдлаа. Энэ бол урьд өмнө нь гарч байгаагүй тохиолдол. Харин экологийн чиг баримжаатай Ногоон нам (НН) ба хэт барууны популист үзэлтэй Германы төлөөх өөр сонголт (ГТӨСН) намууд энэ удаагийн сонгуулийн хожигсод болон тодорлоо. Энэ хоёр нам тус тус саналаа арваас дээш хувиар нэмэгдүүлсэн. Энэ сонгуулийн үр дүнд сүүлийн хагас зуун жилийн туршид Бавари мужид тохиолдож байгаагүй үйл явдал тохиож, эвслийн Засгийн газар байгуулагдах ёстой болох нь. Санаанд багтамгүй  муу үр дүн болох 37.2 хувийн санал нь амжилтандаа бялуурч сурсан ХНАХН-д урам хугарахаар цохилт боллоо. Гишүүдийн тоогоороо Германд дээрээсээ хоёрдугаар байрт ордог ГСДН үүнээс ч илүү хүнд байдалд орж дөнгөж 9.2 хувийн санал авлаа. Баялаг өв уламжлалтай Германы Социал демократ нам холбооны улс даяар оршихуйн хямралд ороод байгааг энэ үр дүн харуулж байна.

Хоёрхон долоо хоногийн дараа Хессен муж улсад болох муж улсын парламентын сонгуулиас дээрхтэй төстэй үр дүн хүлээгдэж байна. Хессенд ХНАХН болон ХНАХН-ын өмнө саналаа ихээр алдах аюул хүлээгдэж байна. Хессений сонгуульд өдгөө эвслийн Засгийн газрыг бүрдүүлж буй ард түмний намууд саналаа ихээр алдах юм бол энэ нь сүүлийн саруудад дотоод зөрчлөөсөө болоод тэртэй тэргүй нэр хүнд нь тааруухан байгаа Засгийн газрын маанийг унших шалтгаан болж болзошгүй юм. Меркелийн Засгийн газар чиг баримжаа ч үгүй гуйвсаар яваад ангал руу халихад ойртсоор байна.

Засгийн газрын гишүүд нь хүртэл өөрсдөө “системийн доройтол”-ийн тухай ярьцгаах боллоо.

Үүнд Канцлерийн нөлөө их бий. Ангела Меркел өөрийнхөө намын болон Засгийн газрынхаа төвөөс зугтах хүчнүүдэд бүхэлд нь хяналт тавьж чадахаа байж. Канцлер кабинетаа удирдаж чадахаа больж. Дайран дээр давс гэгчээр ХАХН-ын дотоодод Канцлерийнхаа баримталж буй консерватив үнэт зүйлс, уламжлалтай зөрчилдөж буй  цагаачлал болон нийгмийн либерал бодлогыг шүүмжлэх шүүмжлэл улам хурцадсаар байна. Ангела Меркелийн нэр хүнд өдрөөс өдөрт унаж байна. Саяхан ХАХН-ын Бундестаг дахь бүлэг намын дарга Меркелийн итгэлт хүн болох нэгэн улстөрчийг Канцлерийн хүслийг үл харгалзан албан тушаалаас нь буулгасан юм. Тун удахгүй хэмээн таамаглагдаж буй Меркелийн дараах үе эхэлмэгц ХАХН ирээдүйн бодлого хөтөлбөрийн чиг хандлагаа тодорхойлох аянд яаравчлан мордох болно. Ангела Меркелийн цагаачдын өглөгч үрэлгэн бодлого, нэг хүйсийн гэр бүлийг дэмжих  зэрэг либерал байр суурийг цаашид ч баримталсаар байх уу? Эсвэл консерватив язгуур үндэс рүүгээ эргэлт хийх үү? Эдгээр асуудлаар нам дотор гүнзгий хуваагдал үүсээд байгаа юм.

Мөн их эвслийн Засгийн газрыг хамтран бүрдүүлж буй нам нь ч орших уу, эс орших уу гэдэг асуултын өмнө тулж ирээд байна. 2018 онд Холбооны ерөнхийлөгчийн шахаан дор байгуулагдсан, германчуудад таалагддаггүй, өөрийнх нь намын гишүүд өөр арга алга гэж үзсэн учраас дуртай дургүйн хооронд дэмжсэн их эвслийг намынхаа оршихуйг мөрийд тавин байж цаашид үргэлжлүүлэх шаардлага үнэхээр байгаа юм уу? ГСДН цалингийн доод хэмжээг хуулиар тогтооно, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй цэцэрлэгийн орон тоогоор хангана гэх зэрэг олны сонирхолд нийцсэн амлалтуудаа биелүүлчихээд байхад чухам юу нь буруу болоод сонгогчид нь тус намд саналаа өгөхгүй шийтгээд байгаа юм бол? Ард иргэдийнх нь дийлэнх нь социал демократ үзлийг дэмждэг улсад яахаараа социал демократ намыг сонгогчид нь сонгохгүй байгаа юм бол? Эдгээр асуултын хариултыг Социал демократ намын өмнөх удирдлагууд, өнөөгийнх нь ч ялгаагүй өгч чадахгүй байна. ГСДН-ын намын гишүүд нь намдаа өнөөгийнх шиг ингэж урам хугарч үзээгүй удаж. Гишүүд нь сөрөг хүчин болчихвол намаа боловсон хүчний хувьд болон бодлого хөтөлбөрийн хувьд шинэчлэх боломж олдох байх хэмээн найдлага тээж намаа Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахыг шаардаж байна. Гишүүдийнх нь хүсэл биелэгдэх эсэх, ГСДН-д шинэчлэл хийх цаг хугацааны боломж байгаа эсэх нь огт тодорхой бус. Харин нэг л зүйл тов тодорхой болчихоод байгаа нь 2018 оны дөрөвдүгээр сард Ангела Меркелийн Засгийн газарт орж ажилласан нь томоохон алдаа байжээ.

Яаж яваад ийм хүнд байдалд орчихов оо? Тодорхой тайлбар хийх гэхээр 2005 оноос хойш их эвслийн Засгийн газруудтай байсан хэрнээ Герман орон эрчимтэй хөгжсөн нь хөдөлшгүй үнэн байдаг. Эдийн засаг өсөлттэй гарч хөдөлмөрийн зах зээл дээр шил дараалан рекордыг эвдсэн амжилтууд хөвөрч цалин дорвитой нэмэгдсээр байна. Гэтэл сонгогчид үүнийг сонирхдоггүй юм байна. Эдгээрийг сонирхохын оронд эгдүүцэл нь нэмэгдсээр ихэнхдээ үндэсний ижил төстэй болон ялгамж чанар ба цагаачлалын асуудлаар бодит байдлаас тасарсан хэрүүл маргаан хийсээр сууцгаана. ХАХН/ХНАХН болон ГСДН-ын ойролцоогоор нэг сая орчим гишүүдтэйгээ хамтран явуулж буй бодлого, хамтарсан шийдвэр, харилцан буултууд дээрх хэрүүл маргаан дунд бүдгэрсээр сарниж орхино. Эдгээрийн оронд тодорхой хязгаарлалт ба туйлшрал улс төрийн хэлэлцүүлгийг тодорхойлсоор. Улс төрийн уур амьсгал улам хордсоор дундаас нь хэт баруун үзлийг баримтлагч ГТӨСН, НН зэрэг захын жижиг намууд хожсоор байна. Эдгээр нь ХБНГУ-ын улс төрийн соёлд салхины чиг эргэснийг харуулж байгаа бөгөөд энэ салхи сайныг зөгнөхгүй гэдэг нь тодорхой юм.

Одоо цаашид яах бэ? Дараах сценаруудын талаар ярьцгааж байна. Ангела Меркел ба түүний Засгийн газар хүчтэй салхинд тэсэж үлдэн Меркел 2021 онд болох Бундестагийн дараагийн сонгууль хүртэл Канцлер хэвээрээ үлдэнэ. Тэгээд харин дараа нь дахин нэр дэвшихгүй. Энэ сценари сүүлийн үед өрнөж буй үйл явцуудаас харахад магадлал муутай болсоор. Харин үүний оронд Ангела Меркел өөрийн хүсэлтээр эсвэл өөр аргагүй гэдгийг ойлгосон учраас өөрийн хүсэлтээр гэдэг нэрийн дор ирэх арванхоёрдугаар сард болох намын даргын сонгуульд  нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдэнэ. Тэгвэл Меркел намын даргын сонгууль болоод өнгөрмөгц Канцлерийн албан тушаалаа өгөхөөс аргагүй байдалд орно. Харин ГСДН дараагийн боломж гармагц их эвслийг орхин гарна. Ангела Меркелийн залгамжлагчийн удирдлага дор ажиллахаас татгалзах эсвэл дараагийн удаад бодлогын асуудлаар зөрчилдөх гэх мэтийг шалтгаан болгон боломж гармагц их эвслийг орхин гарна. Засгийн газар задарсан гэдэг шалтгаан нь заавал шинээр сонгууль явуулах шалтгаан болохгүй. Харин өнөөгийн Бундестагаас Засгийн газрыг байгуулах олонхийг бүрдүүлэх бусад боломжийг эрэлхийлнэ. ХАХН/ХНАХН, Ногоон нам, эдийн засагт ээлтэй Чөлөөт ардчилсан намуудын  (ЧАН) эвсэл байж болно. Ногоон намын хувьд засгийн засгийн бүрэлдэхүүнд орж ажиллах боломжийг эртнээс эрэлхийлсээр байгаа юм. 2017 оны Бундестагийн сонгуулийн дараа Чөлөөт ардчилсан нам эвслийн хэлэлцээрийг орхисон учраас энэ эвсэл байгуулагдаж чадаагүй. Харин ЧАН байр сууриа өөрчилж Холбооны Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллахад бэлэн гэдэг үгийг дайх болсон. ЧАН  Ангела Меркелийг огцорвол гэдэг ганцхан болзлыг тавьж байгаа юм.

Фридрих Эбертийн сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч

Др. НИЙЛС ХЕГЕВИШ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-16 202.9.43.107

мэркэл дууссан

Avatar

Зочин 2018-10-16 202.9.42.35

Ойлгогдох юм алга. Найруулгаа монгол хэл сайн мэддэг хүнээр хянуулахгүй яасан юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж