Визийн төвөөр дамжуулан богино хугацааны Шенгений виз мэдүүлж болно

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Визийн төвөөр дамжуулан богино хугацааны Шенгений виз мэдүүлж болно

Визийн төвөөр дамжуулан богино хугацааны Шенгений виз мэдүүлж болно

Монгол Улсын иргэн Чех болон Шенгений орон руу зорчих бол визийг Чех улсаас Монгол Улсын Элчин сайдын яаманд хандан хүсдэг байсан.

Тэгвэл аравдугаар сарын 15-аас /2018.10.15/ эхлэн богино хугацааны шенгений визийн мэдүүлгийг хүлээн авах нөхцөлийг өргөжүүлэн Улаанбаатар хот дахь Визийн төвөөр дамжуулан виз мэдүүлэх боломжтой боллоо.

Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам 2018 оны 10-р сарын 15-аас эхлэн богино хугацааны шенгений виз мэдүүлэх гэж буй виз мэдүүлэгчдэд – Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд өнөөдрийг хүртэлх мөн цаашид ч хүчин төгөлдөр байх богино хугацааны болон оршин суух төрлөөр ярилцлагын тов олгох бүртгэлийн системтээс гадна (энд дарна уу) – Улаанбаатар хот дахь Визийн төвөөр (энд дарна уу) дамжуулан визийн мэдүүлгийг мэдүүлэх боломжийг нэвтрүүлж байна.

Хэрэв виз мэдүүлэгч Визийн төвөөр дамжуулан визийн мэдүүлгээ мэдүүлэхээр шийдвэл визийн хураамжаас гадна визийн төвийн үйлчилгээний төлбөрийг барагдуулна. Хэрхэн, яаж визийн мэдүүлэг мэдүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг дээр дурдсан байгууллагын цахим хуудаснаас хүлээн авна уу (энд дарна уу).

Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам Визийн төвөөр дамжуулан богино хугацааны шенгений визийн мэдүүлгийг мэдүүлэх боломжийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан Элчин сайдын яамны Визийн хэлтэс ярилцлагын тов олгох хүчин төгөлдөр бүртгэлийн системээр дамжуулан долоо хоног бүр олгож байсан богино хугацааны шенгений визийн 54 квотыг багасгаж 10 квот болгон өөрчлөж байгаа болно.

Визийн төвөөр дамжуулан богино хугацааны шенгений визийн мэдүүлгийг мэдүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус төвийн цахим хуудсанаас хүлээн авна уу (энд дарна уу).

Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны Визийн хэлтсээр дамжуулан богино хугацааны шенгений виз болон оршин суух төрлөөр визийн мэдүүлэг мэдүүлэх зааварчилгааг Элчин сайдын яамны цахим хуудсанаас хүлээн авна уу (энд дарна уу).

Эх сурвалж: Бүгд найрамдах Чех улсын Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж