Д.Бямба-Очирыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг өмнө нь хүргүүлж байжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Д.Бямба-Очирыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг өмнө нь хүргүүлж байжээ

“УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирыг хагас тэрбум төгрөгийн авлига авч байхад нь үйлдэл дээр нь баривчилсан талаар мэдээлсэн. Тэгвэл түүнийг чөлөөлөх саналыг өмнө нь салбар яамнаас нь гаргаж байжээ. Тодруулбал Эрчим хүчний сайдын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/2018 тоот удирдамжийн хүрээнд “УБДС” ТӨХК-ийн 2017 оны их засвар, ТЗБАХ, хөрөнгө оруулалтын ажил, техникийн нөхцөл олголт, түүний ил тод байдал, эрчим хүчний зүй бус алдагдал, эдийн засгийн төлөвлөлт, тооцоо, компанийн зорилтот түвшний хэрэгжилт, мөрдөлт, бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилт зэрэг асуудлуудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчил бусад нотлох баримт бичгийн хамтаар 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн а/1463 албан тоотоор ТӨБЗГ-т хүргүүлсэн аж.

Мөн “УБДС” ТӨХК нь орлогын төлөвлөгөөг 224.8 сая төгрөгөөр дутуу биелүүлж, 2.7 тэрбум төгрөгийн ноцтой зөрчил гаргасан тул Эрчим хүчний яамны зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн байна. Иймд “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирыг гүйцэтгэх захирлын ажлыг хангалтгүй буюу “0” оноо өгснийг 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтот түвшингийн биелэлтийг дүгнэх үед ТӨБЗГ-т мэдэгдсэн байна.

Энэ мэт зөрчил дутагдлыг нь илрүүлж, хүргүүлэх ёстой газар нь хүргүүлсэн ч ямар нэг тоймтой арга хэмжээ аваагүйн улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэхэд хилсдэхгүй. Төрийн өмчит үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирал нарт арга хэмжээ авах эрх нь салбар яаманд нь байдаггүй. Эрчим хүчний компаниудын удирдлагуудыг томилох, чөлөөлөх, хариуцлага тооцох эрх нь ТӨБЗГ-т байдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж