CNN агентлагаас явуулсан санал асуулгаар Америкчуудын бараг тэн хагас нь буюу 46 хувь нь одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп улиран сонгогдоно гэж үзжээ. Уг санал асуулгын хариуг Ням гаригт /2018.10.14/дэлгэсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард үүнтэй ижил санал асуулга явуулахад 40 хувь нь Трамп дахин ялна гэж үзэж байсан гэнэ.
Санал асуулгад оролцогчдын ихэнх нь эрэгтэйчүүд байжээ. Мөн Бүгд Найрамдахчуудын 74 хувь нь 2020 оны сонгуульд Трампыг дахин нэр дэвшүүлэх нь зөв гэж үзэж байгаа бол үлдсэн 21 хувь нь эсрэг байр суурьтай байна. Ардчилсан намынхны хувьд Трамптай өрсөлдөх хүн бол дэд ерөнхийлөгч асан Жое Бидэнг гэж үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ